12 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

A- A A+
12 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газар 2021 оны 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу  12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлээд байна. Шалгалтаар зөрчилтэй 5, зөрчилгүй 5 байсан бол 2 зөрчилд тооцохгүй анхааруулах арга хэмжээ авчээ.  

Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК,  “Миат”   ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.