Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.11-17/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.11-17/

Олон улсын хөл бөмбөгийн холбооноос Монголын хөл бөмбөгийн холбооны тэргүүнд 5 жилийн хориг тавилаа. 

ОУХБХ: Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны Ёс зүйн хорооноос Монголын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Б.Ганболдыг 5 жилийн хугацаанд улсын болон олон улсын түвшний хөл бөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглосон шийдвэр гаргаад байна. 

Б.Ганболд нь 2009 онд Азийн хөл бөмбөгийн холбоон дахь ОУХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгууль, 2011 онд ОУХБХ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Азийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн асан Мохамед Бин Хаммам /Mohamed Bin Hammam/-аас төлбөр хүссэн, хээл хахууль авсан нь тогтоогдсон байна. ОУХБХ-ноос 57 настай Б.Ганболдыг Ёс зүйн дүрмийн 13 (Ёс зүйн ерөнхий дүрэм), 18 (Үйл ажиллагааныхаа талаар мэдэгдэх үүрэг), 19 (Сонирхлын зөрчил), 20 (Бэлэг болон бусад шан харамж хүсэх), 21 (Авлига, хээл хахууль), 42 (Хамтран ажиллах ерөнхий дүрэм)-ийн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна. 

ОУХБХ-ноос гаргасан дээрх шийдвэр нь 2014 оны 10 дугаар сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж. 

Сануулахад, 2011 онд ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн суудалд ноён Сeпп Блаттертай хамт өрсөлдөж байсан, Катарын иргэн 65 настай Мохамед Бин Хаммамыг ОУХБХ-ноос 2012 оны 12 дугаар сард хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь бүх насаар нь хориглосон шийдвэр гаргаж байсан юм. 

Эх сурвалж

Авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үеэр Өмнөд Австралийн цагдаагийн 6 ажилтан саатуулагдлаа. 

Австрали. Авлигын хэргийг 6 сар шалгасны эцэст Өмнөд Австралийн цагдаагийн 6 ажилтныг согтууруулах ундаа, электрон болон бусад тоног төхөөрөмж хулгай хийсэн зэрэг хэргээр саатууллаа. 
Өмнөд Австралийн орон нутгийн цагдаагийн “Operation Mantle” нэгжийн 4 эрэгтэй, 2 эмэгтэй ажилтныг албаны эд зүйлсийг урвуулан ашигласан, хулгай хийсэн хэргүүдэд буруутгаад байгаа юм. 

Буруутгагдаж байгаа ажилтнууд нь 27-53 насных бөгөөд тэдний нэг нь цагдаагийн ахлах түвшний ажилтан байсан аж.

Өмнөд Австралийн цагдаагийн комиссар Гару Бурнсийн хэлж байгаагаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх нэгж дээрх цагдаа нарын дунд “ямар нэгэн зөрчил” байгааг илрүүлсэн байна. Үүний дараа Авлигатай тэмцэх хороо болон Өмнөд Австралийн цагдаагийн газар хамтран мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр “цагдаа нар шалгагдаж байгаад урам хугарч байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

“Эдгээр цагдаа нар бол өдөр тутам үүргээ амжилттай гүйцэтгэж буй цагдаагийн 4500 ажилтны төлөөлөл биш” байх хэмээн тэрээр мэдэгдсэн байна. “Шударга ёсны төлөөлөгч болж байгаа Өмнөд Австралийн цагдаа нар өөрийн албаны нэр хүндийг унгаж байна” хэмээн мөн тэрээр мэдэгдсэн байна. 

Дээрх 6 ажилтанд холбогдох хэргийн шүүх хурал 12 дугаар сарын 19-нд болох аж. 

Эх сурвалж

Авлигын эсрэг үйл ажиллагааг боловсронгуй болгохоор цахим хуудсандаа шинэ булан бий болгов.

Хятад. Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хороо хяналт шалгалтын үеэр илэрсэн албан тушаалын зөрчлийг илчлэх, олон нийтэд мэдээлэх зорилгоор өөрийн цахим хуудсандаа тусгай булан нээгээд байна. 

Тус байгууллагын цахим хуудасны нээгдсэн шинэ буланд нийтлэгдсэн хэргүүдийг авч үзвэл ихэнх нь шударга төрийг бий болгохын эсрэг, эсхүл намыг томоохон албан тушаалтнуудын хэргийн талаарх мэдээлэл гарсан байна.

Мөн Бээжин, Тяньжин зэрэг 10 гаруй газарт зохион байгуулан явуулсан хяналт шалгалтын үр дүн болон энэ оны 3-5 дугаар сард илрүүлсэн “Xinjiang Production” болон “Construction Corps”-ийн хэрэг дэх хяналт шалгалтын үр дүн байгаа юм.

Сахилгын хяналтын төв хорооноос энэ жил дээрх шалгалтаас гадна тусгай төлөвлөгөөт шалгалтын дагуу Шинжлэх ухаан, технологийн яам, Үндэсний үр тариа, хүнсний бүтээгдэхүүний корпораци болон “Fudan” их сургуульд хяналт явуулаад байгаа юм. 

Эх сурвалж

Пакистаны авлигатай тэмцэх байгууллага “шүдгүй”

Пакистан. Пакистан дахь Транпарэнси Интернэшнл байгууллагын захирал Адил Гилани тус улсын Үндэсний хариуцлагатай байдлын товчоог сүүлийн жил гаруй хугацаанд авлигын томоохон хэргүүдийг таслан зогсоох талаар дорвитой алхам хийж чадахгүй байна гэж шүүмжлэн, тус байгууллагыг “шүдгүй байгууллага” хэмээн нэрлээд байна.

Транспарэнси Интернэшнл Пакистан байгууллагын захирлын үзэж байгаагаар Пакистан Улсад нүүрлээд буй томоохон асуудлуудын нэг болох авлигыг устгах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг сайжруулахын тулд Үндэсний хариуцлагатай байдлын товчоонд “мэс заслын ажиллагаа” явуулах хэрэгтэй байгаа аж. 

Үндэсний хариуцлагатай байдлын товчооны дарга асан Адмирал Фаших Бохари нэгэн удаа мэдэгдэхдээ Пакистан улс өдөр бүр 8 тэрбум хүртэл руппиг авлигын улмаас алдаж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Адил Гиланийн үзэж байгаагаар Үндэсний хариуцлагын товчоонд томоохон албан тушаал хашиж байгаа эрхмүүдийг өмнөх Засгийн газрын үед томилсон байгаа бөгөөд өөрсдийг нь томилсон өмнөх Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайдын авлигын хэргийн эсрэг тус байгууллага ямар нэгэн алхам хийж чадахгүй байгаа аж.

Эх сурвалж

Афганистаны “Шударга ёсны цаг” байгууллагаас афганистан дахь авлигын талаар тайлан гаргав.

Афганистан. Сүүлийн 13 жилийн хугацаанд Афганистан дахь олон улсын тусламж, хөгжлийн хөтөлбөрүүдийг үргүйдүүлэхэд хүргэсэн ил тод болон хариуцлагатай бус байдлын талаар тус улс дахь “Шударга ёсны цаг” байгууллагаас тайлан гаргасан байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд олон улсын хөгжлийн тусламжийг хамгийн ихээр хүлээн авсан улсын нэг бол Афганистан юм. Хэдий тийм ч, тус улсад улс төр, бизнесийн хүрээний авлига өргөн тархсан байдаг нь эдийн засгийн хөгжлийг сааруулагч хүчин зүйл болоод байгаа юм.

Улсын дүнгээр 30 мужид хэрэгжсэн 1000 орчим барилгын ажлын 60 орчим хувь нь бүрэн баригдаагүй, эсхүл санхүүжилт нь шамшигдсан байдалтай байгааг тус тайланд дурджээ. 

“Шударга ёсны цаг” байгууллагын тэргүүн Сайед Экрам Афзалийн Афганистан дахь төсөл, хөтөлбөрүүдийн амжилтгүй байгаагийн шалтгаан нь тухайн тусламжийн талаар олон нийтийн мэдээлэл дутмаг байдал, донор болон төслийг хэрэгжүүлж буй талуудын хамтын ажиллагааны уялдаагүй байдал, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж чадаагүй байдал, зарцуулалтын талаар бодитой бус тоон мэдээлэл өгөх байдал, засгийн газрын хариуцлагагүй, хайнга байдал болохыг онцолсон байна. 

“Зарим тохиолдолд төсөл зөвхөн цаасан дээр үлдэж, зарцуулах мөнгө завшигддаг. Жишээлбэл, төлөвлөгөөг бол хийдэг, харин барилга, замын ажил хийгддэггүй” гэж Сайед Экрам Афзал хэлсэн байна.

Мөн энэ үеэр Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кадир Жайлани тусламжийн хөрөнгийн 21 хувь болох улсын төсвөөр дамжин зарцуулагдаж буй хэсэгт Засгийн газраас хяналт тавьж байгаа гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж

Бирмийн газрын тос, байгалийн хийн компаниуд ил тод байдлаараа “дэлхийд түүчээ” болж байна

Бирм. “Global Withness” байгууллагын мэдээлж байгаагаар байгалийн нөөцөөр баялаг Бирм Улсын газрын тос, байгалийн хийн томоохон компаниудын талаас илүү хувь нь өөрийн жинхэнэ эздийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаагаараа “дэлхийд түүчээ” болж байгаа аж. 

Зөвхөн 4 сарын өмнө л тус байгууллагаас Бирмийн газрын тос, байгалийн хийн салбарыг маш нууцлаг хэмээн шүүмжилж байсан юм.

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа компани болон Засгийн газар уул уурхайн үйл ажиллагаанаас хэдий хэмжээний орлого олж, хэдийг хэмжээтэй татвар төлж, Засгийн газар хэдийг хүлээн авч байгаа талаар ил тод байдлыг хангах зорилго бүхий Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга -д Бирм Улс гишүүнээр элсэхээр өнгөрсөн 7 дугаар сард нэрээ дэвшүүлээд байгаа. 

Дэлхийн газрын тос, байгалийн хий, уул уурхайн компаниудын авлигын эсрэг сүлжээ болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын хурлыг ирэх /энэ/ 7 хоногт Бирм Улс зохион байгуулан явуулахаар ажиллаж байгаа бөгөөд “Global Withness” байгууллагаас Бирм Улсыг ялангуяа, олборлох үйлдвэрлэлийн салбарын компаниудыг өөрийн жинхэнэ эзэмшигчийн талаарх мэдээллийг ил тод болгох шаардлагатай хэмжээн өмнө нь мэдэгдэж байсан юм. 

“Global Withness” байгууллагын шинжээч Жуман Куббагийн хэлэхдээ “Дэлхий дахинд, Их Британи зэрэг улс орнууд компанийн жинхэнэ эзэмшигчийн талаар бүртгэлийг бий болгохоо амладаг. Гэхдээ бид Бирм Улсын компаниудын жинхэнэ эзэмшигчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой болж байгаа нь анхных юм. Бирмийн газрын тос, байгалийн хийн салбарын хувийн 15 компани бидэнд жинхэнэ эзэмшигчийнхээ талаар бүхий л мэдээллийг өгч байна” гэжээ. 

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Бирмийн газрын тос, байгалийн хий, усан цахилгаан станц, мод боловсруулах болон уул уурхайн салбарын компаниудын мэдээллийг олж авахад ихээхэн хүндрэлтэй байсны зэрэгцээ эдгээр компаниуд нь армийн төлөөлөлтэй нягт холбоотой байсаар ирсэн юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн их авлигатай, ядуу улсын нэг болох тус улсын байгалийн нөөцөөс олж байгаа олон сая доллартой тэнцэх орлогын талаарх мэдээлэл олон нийтэд ил тод бус байсаар ирсэн юм. 

Бирмийн байгалийн нөөцийн ихэнх хэсэг нь тус улсын үндэстний цөөнхийн нутаг дэвсгэрт байдаг бөгөөд түүнийг ашиглах асуудал засгийн газар, үндэстэн ястан болон армийн бүлэглэлүүдийн хооронд ихээхэн маргаантай байдаг юм.

Өнгөрөгч 6 дугаар сард “Global Withness” байгууллага тус улс дахь дээрх салбаруудад үйл ажиллагаа явуулж буй компаниудын хаалттай байдлаас үүдэлтэйгээр улсын төсвийн орлого буурч магадгүй хэмээн анхааруулж байсан юм. Тухайн үед зөвхөн 13 компанийн эзэмшигчийн талаарх мэдээлэл ил тод болгоод байсан аж.

Түүнээс хойш, газрын тос, байгалийн хийн салбарын нийт 36 компани мэдээллээ ил тод болгоод байгаагийн 17 нь эзэмшигчийнхээ талаарх мэдээллийг цогц байдлаар гаргасан байгаа аж. 

“Global Withness”-ийн шинжээчийн үзэж байгаагаар “Бирм Улс уг салбарт өдөөгч хүчин зүйлс ашиглавал хувийн компаниуд өөрийн жинхэнэ эзэмшигчийнхээ талаарх мэдээллийг ил тод болгоход бэлэн байгаа” аж. 

Гэвч орон нутгийн болон олон улсын хэмжээний 11 компани өөрийн жинхэнэ эзэмшигчийнхээ талаарх мэдээллийг илрүүлээгүй байгаа нь эдгээр компаниудын авлигын эрсдлийг буруулах талаар цаашид илүү их ажил хийх шаардлагатай байгааг илэрхийлж байгаа юм. Эдгээр компаниудын дунд Канадын “Pacific Hunt”, Нидерландын “CAOG s.a.r.l.”, Энэтхэгийн “Oilmax energy” зэрэг томоохон компаниуд багтаж байгаа юм.

Шинжээч Жуман Кубба “Дэлхий дахинд, авлигач улс төрчид болон бизнесменүүд газрын тос, байгалийн хий, байгалийн нөөцөөс хулгайлахын тулд нууц компаниудын ард нуугдсан байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Бирм Улс түүхийн хуудсыг эргүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж

Донор байгууллагууд ил тод байдлын шалгуурыг хангаж чадахгүй байна. 

Донор байгууллага. “Publish What You Fund” байгууллагаас гаргадаг “Тусламжийн ил тод байдлын индекс ”-ийн 2014 оны дүнгээр дэлхийн томоохон тусламжийн байгууллагуудын хагасаас илүү хувьд нь ил тод байдлын шалгуурыг хангахгүй, хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа нь явагдаж байгааг тогтоосон байна. 

Томоохон тусламжийн байгууллагууд болох Германы Улсын Гадаад харилцааны яам, Их Британийн Батлан хамгаалах яам, Францын Сангийн яам, Японы гадаад харилцааны яамд уг индексээр доогуур үнэлгээтэй гарсан байна. 
Үүнээс гадна Хятадын тусламжийн ил тод байдлын үнэлгээ 2.2 гарсан нь тус улс 2 дахь жилдээ уг индексийн хамгийн сүүлийн байрыг эзэлж байгаа дүн болоод байна. 

Энэ оны индексийн дүнгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 99.64 үнэлгээтэйгээр АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийг ардаа орхин тэргүүн байрт орсон нь НҮБ-ын байгууллага индексийг тэргүүлж байгаа анхны тохиолдол болоод байна. 

Энэ индекст нийт 68 тусламжийн донор байгууллагуудыг хамруулсан бөгөөд тэдний 22 байгууллагын ил тод байдал “маш хангалтгүй”, 15 байгууллагын ил тод байдал “хангалтгүй” гэж үнэлэгдсэн. Эдгээрээс зөвхөн 7 байгууллага “маш сайн хангалттай”, 8 байгууллага “хангалттай” гэсэн үнэлгээ авсан байна.

Тусламжийн ил тод байдлын индекс, 2014 он 

Байгууллагын нэр

Оноо

Эрэмбэ

Байгууллагын нэр

Оноо

Эрэмбэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

90.63711

1

Их Британи - Гадаад яам

35.7971

35

Их Британийн Олон улсын хөгжлийн агентлаг

88.33674

2

АНУ-ын - Төрийн сан

34.8285

36

АНУ-ын - Мянганы сорилтын корпораци

86.89462

3

ОУВС

31.59588

37

GAVI

86.74572

4

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам

30.75631

38

Азийн хөгжлийн банк

83.84284

5

Дэлхийн банк

30.61791

39

Швед

83.27401

6

Чех

29.48981

40

Дэлхийн банк

82.26896

7

Эстони улс

28.23122

41

Африкийн хөгжлийн банк

74.51603

8

Норвеги

27.64854

42

Америк хоорондын хөгжлийн банк

73.9174

9

Португали

26.54454

43

Глобаль сан

73.29811

10

Франц

24.66798

44

Канад DFATD

71.67135

11

EIB

24.57741

45

ЕС-FPI

69.07605

12

ЕСБХБ

24.50265

46

ЕС-DEVCO

68.23085

13

Австри

19.07269

47

UNICEF

64.64894

14

Латви

19.03291

48

ЕС-ELARG

61.76792

15

Бельги

18.84649

49

ЕС-ECHO

59.9138

16

Люксембург

18.81266

50

Герман - GIZ

53.92239

17

Словак

18.25067

51

Швейцарь

53.78029

18

Словени

17.78416

52

Нидерланд

53.76427

19

Япон - Гадаад яам

17.01257

53

Герман - KfW банк

50.82419

20

Итали

15.64604

54

Испани

50.59821

21

Польш

14.35941

55

Дани

49.639

22

Хорват

11.81487

56

Гейтс сан

46.55169

23

Румын

10.55111

57

Финлянд

46.27284

24

Франц - Санхүү, аж үйлдвэрийн яам

10.30116

58

Австрали

45.91219

25

Бразил

9.64616

59

Шинэ Зеланд

45.12155

26

Их Британийн - Батлан ​​хамгаалах яам

9.628287

60

Ирланд

42.46807

27

Герман - Гадаад яам

9.115499

61

Франц - Маеди

42.40274

28

Унгар

8.304778

62

НҮБ-ын OCHA

41.29701

29

Болгар

8.165

63

АНУ-ын - Pepfar

40.66652

30

Мальта

6.589716

64

АНУ-ын USAID

40.31233

31

Литв

6.513057

65

АНУ

38.80245

32

Кипр

5.909659

66

Япон - ЖАЙКА

37.21413

33

Грек

4.719778

67

Солонгос

36.89475

34

Хятад

2.219778

68

Эх сурвалж