Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.18-24/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.18-24/

Бирмийн Шашны асуудал эрхэлсэн сайд асан 13 жилийн хорих ялаар шийтгүүллээ. 

Мьянмар, Янгон-Тус улс ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш төрийн өндөр албан тушаалтнуудад хамгийн хатуу байгаа ба өнгөрсөн баасан гарагт, Бирмийн шашны асуудал эрхэлсэн экс сайд төрийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр 13 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Ерөнхий сайд асан Хисан Сийнт нь Нэритивийн ойролцоо нэгэн сүм барих хөрөнгөнөөс 10.000 ам.доллар хууль бусаар авсныхаа дараа, өнгөрсөн 6 дугаар сард албан тушаалаасаа огцорсон байна. Дэтхина дүүрэгт болсон шүүх хурлын үеэр хэргийг шүүж байсан шүүгч “Түүний энэ үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд хор учруулах, тэмцэл гарахад нөлөөлсөн үйлдэл” гэжээ. Шүүгч Хисан Сийнтийг гэм буруутайд тооцож, 13 жил торны цаана суулгахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар түүний өмгөөлөгч “Бид давж заалдах болно” хэмээн “АP” мэдээний агентлагийн сэтгүүлчид хэлсэн юм.

Танил тал, авлигаар аливаа асуудлыг шийдвэрлэх болон удирдлагын буруу тогтолцоог бий болгоход хүргэсэн хагас зууны хугацаатай цэргийн дэглэмээс тус улс 2011 онд ангижирсан юм. Бирм улсад 1962 онд явагдсан төрийн эргэлтийн дараа улсынхаа нэрийг “Мьянмар” болгон өөрчилсөн байна. 

Эх сурвалж

Монгол Улсын нийслэл авлигын эсрэг, ил тод байдлыг сайжруулах үлгэр жишээ хот болно. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ долоо хоногт ил тод байдал ба авлигын талаар нээлттэй форум болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл чуулган дээр хэлсэн үгэндээ “Монголд авлига нийгмийн энгийн үзэгдэл болтлоо маш түгээмэл болж байна. Энэ нь эцэстэй нийтийн ашиг сонирхлын эсрэг төрийн эргэлт болж, төр нь эргээд ард түмний дайсан болж байгаа нь ардчилсан нийгмийн зарчмуудыг сүйрэхэд хүргэж байна” гэжээ. 

Улаанбаатар хотод 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон бусад байгууллагатай хамтран “Нээлттэй Улаанбаатар 2014-Авлигын эсрэг форум”-ыг санаачлан Стэнфордын их сургуулийн “ФрийманСпогли” Олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймонд зэрэг 16 орны 200 гаруй төлөөлөгч, мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, иргэний нийгэм, бизнесийн байгууллага, эрдэмтэн, судлаач нарыг оролцуулан авлига, түүнтэй хэрхэн тэмцэх талаар хэлэлцлээ. 

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд үндэсний хууль тогтоомж болон бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийх зэргээр авлигатай тэмцэж байгаа боловч олон улсын индексүүдийн дүнгээр Монгол Улс дэлхийн хамгийн их авлигатай улсуудын дунд байсаар байна. Дөнгөж 2.9 сая хүн амтай, байгалийн баялаг ихтэй Монгол Улсын хувьд өндөр түвшний авлига, ашиг сонирхлын зөрчил, эрүүл мэнд, боловсролын салбар дахь жижиг авлига их байгаа нь эмзэг асуудал юм. Улсын нийт хүн амын бараг 50 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг улсын хувьд ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэхэд зөв жолоодлого хэрэгтэй ба улмаар улсын хөгжил үүнээс шалтгаална. Тиймээс Хотын дарга Э.Бат-Үүлийн үүрэг оролцоо их байгааг харуулахын тулд энэхүү тусгай форумын зохион байгуулж байна. 

Улаанбаатар хотын ЗДТГ 2013 оноос эхлээд АНУ-ын Азийн сан, АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагаас санхүүждэг Ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх хөтөлбөртэй хамтран Нийслэлд ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхээр ажиллаж байна. 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хотын дарга Э.Бат-Үүл, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд нар нийслэлийн 4 агентлаг, 1 газартай хамтран 2013-2014 онд хотын засаглалыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Одоо хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны заримаас дурдвал: 

  • Улаанбаатар хотын хамгийн маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг бол газрын зөвшөөрөл, газар олгохтой холбоотой асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Газар болон Үл хөдлөх хөрөнгийн газартай хамтран хотын төвийн дүүрэг хороодын 20 газрын зурган дээр 150 гаруй газрын хилийг тогтоож, Газар болон Үл хөдлөх хөрөнгийн газрын цахим хуудсанд байршуулсан. Ингэж газрын тухай мэдээллийг олон нийтийн санд байршуулснаар газрын талаар гарах маргаанаас урьдчилан сэргийлэх чухал механизм болж байна. Газрын асуудалтай холбоотой шийдвэр гаргасан 40.000 гаруй хуудас бичиг баримтыг цахим цахим хуудсанд байршуулж, Нийслэлийн архивын байгууллагад шилжүүлсэн байна. 
  • Газар болон үл хөрөнгийн хөрөнгийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлж байх хуулийн шаардлагын хүрээнд 24 ил тод байдлын мэдээллийн самбаруудыг ажиллуулж байна. Эдгээр самбаруудыг 10 хорооны Газар болон Үл хөдлөх хөрөнгийн газарт, 11 эрүүл мэндийн газар, эмнэлэг, агентлагуудад байршуулсан байна. Агентлагууд тухайн самбаруудад иргэд ойлгох хялбар замаар хүний нөөц, төсвийн орлого, зарлагын талаарх мэдээллээ нэмэгдүүлэх боломжтой юм. 
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 9 дүүргийн агентлагууд Нийслэлийн Хуулийн газартай хамтран  хууль дүрэм, гол шийдвэрүүдийг нэгтгэн мэдээллийн санд оруулахад хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16000 гаруй шийдвэр тухайн мэдээллийн санд орсон байна. 
  • 98 бага сургуулиуд, 26 хорооны эмнэлгүүд, 12 байгууллагын 1400 гаруй ажилтнуудтай хамтран олон нийтийн ойлголтыг сайжруулах талаар хамтран ажиллаж байна. Мөн Нийслэлийн бусад байгууллагаас 100 гаруй удирдах түвшний ажилтнуудад авлигын эсрэг хууль тогтоомж, ил тод байдлын талаар 2 удаагийн сургалт  зохион байгуулжээ. 
  • Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд 9 ахлах сургуулийн 17 түүх, нийгмийн ухааны багш нарт семинар явуулжээ. Уг семинарын 2013-2014 оны хичээлийн жилийн өвлийн улирлын 3 сард 6-11 дүгээр ангийн 2500 сурагчидад авлигын эсрэг, шударга ёсны талаар хичээл заах чиглэлтэй аж. Семенарын үр дүнд шинэ төслийн багш нарын ёс зүйн стандартыг боловсруулсан байна. 

Чуулганы туршид иргэний нийгэм, олон нийтийн байгууллагууд ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, урьдчилан сэргийлэх, авлигатай хийх тэмцэлд ашиглаж болох бүтэц, зохион байгуулалтын механизмыг сайжруулж болох арга замуудын талаар хэлэлцэж, цаашид хот, орон нутагт хэрэгжүүлэх санал санаачилгыг дүгнэн эцэслэн шийдвэрлэлээ. Чуулганы хаалтын хуралдаан дээр хуралдааны үр дүнг танилцуулж, Улаанбаатар хотод авлигын эсрэг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа. Чуулганы хаалтын үйл ажиллагаан дээр Хотын дарга ил тод, шударга, авлигаас ангид, иргэддээ ойрхон, ёс зүйтэй “Ухаалаг хотын засаглал” ойртуулж, авлигын эсрэг авах арга хэмжээгээ бататгаж, “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан байна. 

Эх сурвалж

Хосе Угаз TI-ийн даргаар сонгогдлоо. 

Өнөөдөр Хосе Угаз,  дэлхийн 100 гаруй улсад авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай TI-ийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдлоо. Хосе Угаз нь өндөр түвшний авлигын талаар судалдаг Перугийн хуульч ба тэрээр TI-ийн жил бүр бие даасан гишүүд, хөдөлгөөнийхнийг оролцуулан хийдэг бүх гишүүдийн хурлаар сонгогджээ.

Тэрээр “Авлига маш их байгаа ба бид үүний төлөө их зүйлийг хийхийг хүсч байна. Бид тансаг амьдралыг хууль бус замаар олж авсан этгээдүүдийн эрхээ эдлэхэд нь саад болж, компанийг урвуулан ашиглах зэрэг замаар авлигач чөлөөтэй зорчих боломжийг хаах зэргээр асуудлыг шийдвэрлэх болно” гэжээ. Хосе Угаз Перугийн улсын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа хэд хэдэн авлигын хэргүүд дээр ажиллаж байсан. Хамгийн том хэрэг нь Перугийн ерөнхийлөгч асан Альберто Фүжимори болон тагнуулын газрын дарга асан Владимир Монтэсинос нарын холбогдсон хэрэг байв. 

Эхсурвалж

Панамын Дээд шүүхийн шүүгч авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдлаа. 

Панама хот,10 сарын 20 - Панамын дээд шүүхийн шүүгчийг авлигын хэрэгт сэжиглэн, мөрдөн байцаалт явуулж байгаа ба түүнийг гэрийн хорионд байлгаж, албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн гэж Конгрессийн хорооноос Даваа гарит мэдээллээ. 

Хэдэн 7 хоногийн өмнө шүүгчийг мөрдөж эхлэхдээ “Алехандро Монкада шүүгч нь мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн гэмт хэрэгт холбогдон сэжиглэгдсэн ба ийм төрлийн гэмт хэрэг  Өмнөд Америкийн улсад гарч буй анхны хэрэг хэмээн” тэмдэглэжээ.

Конгрессийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Кэтлийн Леви “Хорооны үзэж байгаагаар түүний буруутай үйл ажиллагааг нотолсон, түүнийг буруутгасан үндэслэл бүхий хууль ёсны нотлох баримт хангалттай байгаа учраас түүнийг албан тушаалаас нь огцруулсан” гэжээ. Лева ямар ч нотлох баримтыг дэлгээгүй. 

Конгрессийн хорооноос Монкадаг Панамад хууль бусаар маш үнэтэй орон сууц худалдаж авсных нь дараа өнгөрсөн сард түүнийг буруутгасан мэдээлэл хийсэн байна.

Монкада хэргээ хүлээхгүй байгаа бөгөөд, түүний улс төрийн дайснууд өөрийг нь баривчлах ажиллагааг зохион байгуулсан гэж Даваа гаригт мэдэгджээ. 

Монкада 2020 он хүртэл Дээд шүүхийн шүүгчээр ажиллах байсан ба тэрээр Панамын ерөнхийлөгч асан Рикардо Мартинеллигийн үед томилсон бөгөөд одоогийн шинэ ерөнхийлөгч Хуан Карлос Варела тухайн үед түүний ширүүн өрсөлдөгч байсан. 

Панамын ерөнхийлөгч асан Рикардо Мартинеллигийн холбоотон болон дэд ерөнхийлөгч нар нэг удаа одоогийн ерөнхийлөгч Хуан Карлос Варелаг шүүмжилж, түүнийг авлигаас нь цэвэрлэнэ хэмээн ам гарч байжээ. Тиймээс ерөнхийлөгч Хуан Карлос Варелад Монкадагийн мөрдөх нь тийм чухал биш. 

“Монкадаг шүүхэд шилжүүлсэн боловч түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу оршин суух газраа орхиж явах, гадагш гарахыг хориглосон бөгөөд мөрдөн байцаалтын үед түүний хөрөнгийг Сангийн яам эзэмшинэ” хэмээн Конгрессийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Кэтлийн Леви мэдээлжээ.

Эх сурвалж

Вьетнамын Төрийн байгууллага дахь авлига өсч байна. 

Вьетнамын төрийн байгууллага дахь авлигын асуудал ноцтой, ээдрээтэй хэвээр байгаа ба ялангуяа санхүү-банк, газар зохион байгуулалт, байгалийн нөөцийн удирдлага, төрийн хөрөнгө оруулалт, өндөр түвшний албан тушаалтнуудын авлигын асуудал ноцтой байна хэмээн даваа гарагт тус улсын Засгийн газрын ажилтан мэдээллээ.

Засгийн газрын хяналтын газрын дарга Хон Фонг Транх Вьетнамын Хууль тогтоох байгууллага, Үндэсний Ассемблейгаас орон даяар нээлттэй хийсэн чуулган дээр “Төрийн байгууллагын хүрээнд дэх авлигын асуудал, тэр дундаа банк, санхүү, газрын менежмент, байгалийн нөөцийг ашиглах болон хөрөнгө оруулалтын салбарт ноцтой” байна гэж хэлжээ. Мөн тэрээр "Дээрх системд авлига маш хүчтэй хандлагатай байдаг нь энэ хүрээний авлигыг илрүүлэхэд их нарийн, хүнд байдаг. Олон гэмт хэрэгтнүүд хуулийн чухал ойлголтыг маш сайн мэддэг, хүчтэй, эрх мэдэлтэй бүлэг үүсгэж, өөр хоорондоо холбоотой байна” хэмээн онцолсон байна.

Чуулган дээр Засгийн газрын мэдээлснээр энэ онд одоогийн байдлаар 415 авлигын хэрэгт 1031 хэрэгтнийг холбогдуулан шалгасан байна. Энэ жил 329 хэрэгт 751 холбогдогчид хууль бус аргаар мөнгө олсон гэсэн үндэслэлээр шалгагдсан нь түрүү жилийн мөн үеийнхээс 20 хэргээр нэмэгдсэн байна гэж мэдээлжээ. Үүнээс, 675 холбогдогчийн 287 буюу 41 хувь нь шийтгэгдсэн нь “ноцтой”, “маш ноцтой”, “туйлын ноцтой” хэмээн тодорхойлжээ. Чуулганаар төдийлөн ажил болон хэрэгждэггүй, санхүүгийн хаалттай бус хэлбэрийг танилцуулах талаарх засгийн газрын тогтоолыг танилцуулсан.

Энэ тогтоол нь төвийн болон орон нутгийн нэр дэвшигчид, дүүрэг болон олон нийтийн дунд тодорхой түвшинд алба хаагч, цагдаагийн олон нийттэй харилцах алба хаагч, цэргийн болон аюулгүй байдлыг ажилтан, эмнэлэг, эрдэм шинжилгээний салбарын удирдлагууд, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн удирдлагад ихээхэн нөлөөлсөн байна. 

Жил бүр эдгээр хүмүүс гадаад, дотоод алинд нь ч байршуулсан бэлэн мөнгө, бэлэг сэлт, хадгаламж, хувьцаа, тээврийн хэрэгслийн орлого нь 50 сая Вьетнам доллараас илүү гарвал нийтэд мэдээлнэ. Өнгөрсөн 9 сард Парламентын Хууль зүйн хорооны хурал дээр Засгийн газрын Хяналтын хорооноос “Өнгөрсөн жил 944000 төрийн албан хаагчид санхүүгийнхээ талаар мэдээлсэн ба зөвхөн нэг хүн буруу мэдэгдэл гаргаж сануулга авсан” гэж мэдээлсэн. Шинжээчид Вьетнамын санхүүгийн ил тод байдлын тухай хуулийг “шүдгүй” буюу хуулийн цоорхойтой гэж дүгнэсэн. Үйл явдлын хамгийн хурц асуудал нь олон нийт санхүүгийн хаалттай бус мэдээллийн талаар чөлөөтэй  тодруулга авах боломжийг Засгийн газар хааж шийдсэн. Харин үүний оронд жил бүрийн тайлангийн үед албан тушаалтан бүрийн санхүүгийн мэдээллийг тухайн агентлагийн даргын зөвшөөрлөөр танилцуулах нь зүйтэй. Одоогоор нийтийн албан тушаалтанг томилох, дэвшүүлэх үед тухайн албан тушаалтантай холбоотой гомдол гарсан тохиолдолд санхүүгийн байдлыг нь шалгадаг процесс байна. Вьетнамын Засгийн газрын албан тушаалтнууд өөрсдийгөө авлигын эсрэг өөрсдийгөө тууштай тэмцэж байгаа хэмээн тодорхойлдог боловч үр дүн нь өөрсдийнх нь төсөөлснөөс доогуур үзүүлэлттэй байна. Германы Берлин хотод төвтэй, авлигатай тэмцэх олон улсын байгууллага “Транспарэнси Интернэшнл”-ийн судалгаагаар тус улсын эрэмбэд бага зэрэг ахиц гарсан юм. Төрийн байгууллага дахь авлигыг хэмжих зорилго бүхий Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр Вьетнам Улс 100 онооноос 31 оноо авч, 177 улсаас 116 дугаар байрт жагссан юм. Харин Зүүн Өмнөд Азидаа, Сингапур, Бруней, Малайз, Тайланд, Индонез улсуудын ард 7 дугаар байранд жагссан. 

Таамаглахын аргагүй хурдан өсөлт 

Чуулганы өглөөний хуралдаан дээр Ерөнхий сайд Нгуен Тан Дун “Ирэх жил манай эдийн засгийн өсөлт энэ жил төлөвлөсөн 5.8 хувиар бус 6.2 хувь хүртэл өснө” хэмээсэн. 

Вьетнамд инфляцын түвшин ирэх жил 5 хувиа хадгална гэсэн нь Засгийн газрын “Энэ жил инфляци 5 хувиас доошгүй” төсөлтэй адил байна. 

2013 онд 5.42 хувь болж өссөний дараа энэ жил Вьетнамын эдийн засгийн уур амьсгалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Засгийн газрын мэдээллийн дагуу эхний 3 сард 5.09 хувь, 2 дугаар улиралд 5.42 хувиас гуравдугаар улиралд 6.19 хувь болж өссөн байна. 

Хэрэглээний үнийн индекс 2013 оны 12 сараас энэ оны 9 сар хүртэл 2.25 хувиар өссөн нь сүүлийн 10 жилд байгаагүй өсөлт байсан гэсэн Засгийн газрын мэдээллийг Ерөнхий сайд Нгуен Тан Дун иш татсан байна.  

Эх сурвалж

Транспарэнси Интернэшнл нь засгийн газруудыг гадаад авлигатай тэмцэх арга хэмжээ авахыг уриалж байна. 

Транспарэнси Интернэшнл байгууллагаас Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын “Хээл хахуулийн эсрэг конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх тайландаа “тэргүүлэх эдийн засагтай ихэнх улс орнууд дэлхий дахинд тархаж байгаа авлигын асуудлаас өөрийн компаниудаа ангид байлгах талаар доривтой алхам хийхгүй байна хэмээн” шүүмжиллээ. Уг конвенци хүчин төгөлдөр үйлчилж эхлээд 15 жил болсны дараа гарын үсэг зурсан 41 улс орноос зөвхөн 4 улс нь л гэрээ байгуулах эсвэл лицензи, концесс авахад гадаадын албан тушаалтнуудад хээл хахууль өгч татвар төлөгчдийг хууран мэхэлдэг компаниудыг идэвхтэй мөрдөн шалгаж байна. Таван улс тогтсон хэрэгжилттэй гэж ангилагдсан бол бусад найм нь хязгаарлагдмал хэрэгжилттэй байна.

“Компаниудын үйл ажиллагаанд суурь өөрчлөлтийг бий болгох зорилго бүхий уг конвенцийн хувьд ихэнх тэргүүлэгч экспортлогчид үүнийг идэвхтэй хэрэгжүүлэх хэрэгтэй, ингэснээр бусад улс орнууд дагахаас аргагүй болно.” гэж Транспарэнси Интернэшнл байгууллагын дарга Жошу Угаз хэлэв. “Харамсалтай нь бид үүнээс маш хол байгаа ба энэ нь авлига хээл хахуульгүй глобал худалдааны алсын хараа хол байсан хэвээр байна гэсэн үг юм.” ЭЗХАХБ Конвенцид оролцогч 22 улс орон үүнийг хэрэгжүүлэх тал дээр маш бага зүйлийг хийж байна эсвэл огт юу ч хийхгүй байна. Энэ 22 улс нь дэлхийн экспортын 27 хувийг төлөөлж байна. Transparency International-аас мэдэгдэхдээ хэрэгжилт муу байна, учир нь мөрдөн байцаагчид томоохон компаниудын араас явахдаа улс төрийн дэмжлэг авахгүй байна, ялангуяа үндэсний эдийн засгийн ашиг сонирхол нь авлига хээл хахуулийн эсрэг үүрэг даалгаврыг давж гарч байгаа үед, мөн мөрдөн байцаагчид гэмт хэргийг мөрдөн шалгах нөөц хөрөнгөгүй байдаг.

Засгийн газрууд компанийн нууц эзэмшигчдийг илрүүлэх талаар ажиллах хэрэгтэй. 

Хуулиар хориглосон байгаа хэдий ч, олон улсын бизнесийн гэрээ, хэлцлүүдийн хүрээнд хил дамнасан хээл хахуулийг өсгөх шалтгааны нэг бол хээл хахуулиар байгуулагдсан гэрээ, хэлцлүүдийг нуухад ашиглаж буй мөнгө угаах арга техниктэй цогц байдлаар тэмцэхэд одоогийн мөрдөн байцаагчдын нөөц хангалтгүй байна хэмээн Транспарэнси Интернэшнл байгууллагын тэргүүн мэдэгдсэн байна. Өнөөдөр авлигын хэргийн жинхэнэ холбогдогч албан тушаалтнуудын ард нуугдаж байна. Хэрэв ЭЗХАХБ хил дамнасан энэхүү гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хүч байгаа бол тэд улс орнуудын холбогдох байгууллагуудыг хамтран ажиллахад нь туслах хэрэгтэй гэж Транспарэнси Интернэшнл мэдэгдэв. Мөн авлига хээл хахуулийн эсрэг энэ бүлэг нь компанийн тухай мэдээлэл бүхий олон нийтийн бүртгэлд хүлээн авагч эзэмшигчийг хэвлэн нийтлэх уриалгаа ЕХ болон G20-д дахин давтав.

"Эдгээр үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд 15 жил бол хангалттай хугацаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага нь уг конвенцийг хүчтэй зэвсэг болгохын тулд хичээнгүйлэн ажилласан, мөн засгийн газруудыг уг гэмт хэргийн эсрэг хатуу бодлого баримтлахыг дэмждэг. Одоо эрх мэдэл нь нэмэгдэж буй хил дамнасан гэмт хэргийн сүлжээг таслан зогсооход хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцаа нь байгаа гэдгийг баталгаажуулах хэрэгтэй” гэж Угаз хэлэв.
Уг Конвенци нь 1997 онд батлагдсан ба 1999 оны 2 сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 

Дөрвөн тэргүүлэгч хууль хэрэгжүүлэгч (Герман, Швейцар, Их Британи, АНУ) нь 2010-2013 оны хооронд 225 хэргийг дуусгаж, 57 шинэ хэргийг эхлүүлээд байна. Бусад 35 улс нь 20 хэргийг дуусгаж, 53 хэргийг эхлүүлээд байна. 20 улс нь сүүлийн дөрвөн жилд компаниудын хил дамнасан гол авлига хээл хахуулийн ямар ч гэмт хэрэг дээр ажиллаагүй байна.

Канад бол өнгөрсөн жилийн тайлангаас хойш чухал сайжруулалтыг харуулсан цорын ганц улс бөгөөд өөрийн гадаад авлига, хээл хахуулийн хуулиа сайжруулж, хэд хэдэн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байна. 
Төрийн байгууллагын хамгийн бага авлига хээл хахуулийн үзүүлэлттэй 22 улсын 9 нь өөрсдийн компаниудаа гадаадад ижил стандартыг мөрдөж байгаа эсэхийг нь баталгаажуулах тал дээр маш бага зүйл, эсхүл огт юу ч хийхгүй, харин ч хаа нэгтээ төрийн байгууллагын авлига, хээль хахуульд автагдах байдал бий болж байна. 

G20 –ийн улс орнуудын 9 нь хэрэгжүүлэгч ангилалд маш бага эсвэл огт байхгүй байна, өөрөөр хэлбэл, тэд G20-ийн авлига, хээл хахуулийн эсрэг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийгээгүй гэсэн үг.

Эх сурвалж

Хятад улс шүүхийн тогтолцоогоо бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

БНХАУ-ын Коммунист намын удирдагчид улсынхаа хууль эрх зүйн тогтолцоог илүү бие даасан, мэргэжлийн болгох замаар олон нийтийн бухимдлыг шийдвэрлэнэ гэсэн амлалт өгч байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдсэн. Пүрэв гаригт Синьхау агентлагийн эрх зүйн шинэчлэлийн талаарх, ил тод байдал хангалтгүй, авлигын шалтгааныг илрүүлэх байдал сул байгааг хэрхэн боловсронгуй болгох талаар хэд хэдэн мэдэгдэл хийсэн байна. 200 орчим улсын дээд албан тушаалтнууд оролцсон Намын төв хорооны 4 өдрийн нэгдсэн чуулганы төгсгөлд уг мэдэгдлийг хийсэн. Аль ч улс оронд шүүхийн бие даасан байдалд эрх баригч, дээдсийн хүрээнийхэн нөлөөлөхийг хуулиар хориглосон байх ёстой. Хурлын үеэр эрх зүйн тогтолцооны хүчин чадлыг өсгөх, сайжруулах зарим тодорхой алхмуудыг хийнэ гэсэн горьдлоготой байсан хэдийг ч энэ талаар ямар нэг хууль дүрэм гараагүй.

Гонконгийн Их сургуулийн хуулийн профессор Фу Хуалин “Тэд хүчтэй шүүх эрх мэдэлтэй байхын тулд санхүүгийн хүрээний бүх маргааныг шийдэж, анхаарлыг нь татах хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Үнэн хэрэгтээ та бие даасан байдлын хүрээнд хяналт тавих ямар ч боломжгүй болж байгаа нь харагдаж байна. Энэ бол маш муу зүйл юм. Намын өнгөрсөн хурлуудаар өргөн хүрээтэй бодлогын баримт бичгийг тунхаглаж байсан. Харин одооноос хууль, эрх зүйн хүрээнээс хэтэрсэн намын ноцтой асуудлуудын талаарх мэдээллийг албан ёсоор Пүрэв гаригийн хурлаар мэдэгдсэн.”Би гарах гарцыг хайж байна, энэ бол маш хэцүү зүйл юм, үүнээс та гарч чадахгүй” гэж ноён Фу хэлсэн байна. Уулзалтын үеэр хууль дүрмийн дагуу улс орныг удирдах, авлигын эсрэг компанит ажил хэрэгжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар шинэчлэл хийж болох талаар ахмад улс төрч Жоу Ёонгкан чиглэл өгсөн байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин улс орны ноцтой эдийн засгийн өсөлтийн хариу арга хэмжээ болгож намын эрх мэдэлтнүүд ямар ч асуултгүйгээр амьжиргааны түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж зарим судлаачид анхааруулсныг цохон тэмдэглэсэн байна. Коммунист намынхан улс орноо цэвэрхэн, шударгаар удирдана гэдгээ харуулахыг зорьж байгаа боловч хөрөнгийн ялгаанаас болж маргаан гарч маш их дарамтан дор байна. Коммунист нам нь шууд бус замаар БНХАУ-ын шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хүлээн зөвшөөрсөн боловч хууль, эрх зүйн тогтолцооны “үндсэн шаардлага” болон “суурь хамгаалалт” нь намын нөлөөн дор байна. 

Уулзалтын мөн чанар нь тодорхой бус нутаг дэвсгэр дээр “удирдах” болон “шүүхийн үйл ажиллагааг” бүрдүүлэхэд оршиж байна. Хурлын үеэр хийсэн албан ёсны мэдэгдэлд “Хууль дээдлэх ёс- rule of law” хэмээн англи хэл дээр орчуулсан боловч БНХАУ-ын зарим эрдэмтэд үүнийг “Rule by law” гэж орчуулах нь зүйтэй гэж маргаж байна. 

БНХАУ-ын чухал ялгаа нь шүүх, цагдаа, прокурор нь намын хяналтад байгаа ба Үндсэн хуульд заасан үг хэлэх, шашин шүтэх зэрэг эрхээ эдлэх баталгаа нь намын ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа юм. Шүүхийн найдвартай байдлыг сайжруулахын тулд шүүхийн шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцохоос урьдчилан сэргийлэх шинэ механизмыг боловсруулах, шүүхийн шийдвэр гаргахад албадлага байх ёсгүй хэмээн үзэж байна.Энэ нь орон нутгийн улс төрчдийн зарим эрх мэдлийг авч байгаа шинэ төрлийн тогтолцоо юм. Сингапур Улсын Үндэсний Их сургуулийн улс төр судлаач, Жон Ёонгнин “Шүүхийн бие даасан байдалд намын хөндлөнгийн оролцоог устгах суурь тавигдаж байна” гэж дүгнэсэн байна. Мөн тэрээр “Тэд маш явцуу утгаар эрх зүйн тогтолцооны тухай ярьж байна. Мэдээж тэдний гол зорилго бол Коммунист намын байнга оршин тогтноход оршино явдал юм” хэмээн хэлсэн. 

БНХАУ-ын иргэний шүүхийн шударга байдал нь Вашингтонд байрлах “Дэлхийн шударга ёсны төсөл”-ийн 3 сард гаргасан үзүүлэлтээр 99 орны 79-д жагссан байна. 

Пүрэв гаригт хуулийн төсөл хэлэлцэж байх үед бараг 2 жилийн өмнөөс БНХАУ-ын дарга ноён Си Жиньпин намд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх чиглэлээр авлигын эсрэг стратегийн талаар байр сууриа илэрхийлж байсныг мэдэгдсэн байна. Тэрээр олон нийт болон албан хаагчдад зориулсан шинэ хандлагыг бий болгосон. Гэхдээ нам нь Пүрэв гаригт авлигын тал дээр шинэлэг зүйл бараг яриагүй, ба сахилга батын зөрчил буюу авлига, хээл хахуультай холбоотой хэрэгт сэжиглэгдэж, 7 сард албан ёсоор мөрдөн байцаагдаж байсан байнгын хорооны гишүүн ноён Жоу–ийн хувь заяаны талаар юу ч мэдэгдээгүй өнгөрсөн. Улс төр шинжээчид хэлэхдээ 71 настай ноён Жоуг намаас хөөх магадлал өндөр гэв. Ноён Жоуг хаана байгааг нь мэдэгдэхгүй байгаа ба түүнтэй харилцах боломжгүй байна. Мэдэгдэлд Төв хорооны хэд хэдэн гишүүдийн авлигад сэжиглэгдэж буй талаар намын олж мэдсэн зүйлсийг давтаж хэлсэн ба тэдгээрийн ихэнх нь ноён Жоутай холбоотой. Ноён Жоугийн хувь заяаны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл энэ амралтын өдрүүдээр гарч магадгүй. Пүрэв гаригийн уулзалт дуусахын өмнө Хятадын засгийн газар Сахилга батын хянан шалгах төв хороо буюу намын нууц авлигын эсрэг мөрдөн шалгах үйлчилгээний газрын бүгд хурлыг Бямба гаригт Бээжинд хийх төлөвлөгөө гаргасан.  

Пүрэв гаригт онцолсон шинэчлэлийн саналын хувьд хаант засаглалын үед байсантай адил тойргийн явуулын шүүхийг танилцуулах явдал байсан ба төвийн удирдлагын хувьд гомдолд хяналт тавих боломж бий болно гэж ноён Жен хэлэв. Бүс нутгийн шүүхийн хувьд өөр санал болгосон нэг зүйл нь аймгуудын шүүхийн системыг холбож, шууд Бээжинд хариуцуулах боломжтой болгох явдал, ингэснээр орон нутгийн, эсхүл аймгийн албан тушаалтнуудыг шийдвэрт нөлөөлөхөөс сэргийлнэ гэж Гонконгийн Их Сургуулийн ноён Фу хэлэв. Гэхдээ нийтийн ашиг сонирхлын хэргүүдэд хариуцлага хүлээх шүүхийн агентлагийн өөр нэг санал болгосон зүйл нь засгийн газрыг хуульчид болон төрийн бус байгууллагуудын эрх мэдлийг авснаар хууль дүрмийг бүтэлгүйтүүлэх магадлалтай, тэд Засгийн газрыг хүчирхэгжүүлэхийг л хүсч байна.” гэж тэр хэлэв. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх хувийн байгууллагаас авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, механизмыг бий болсон 24 компанийг нэмж баталгаажууллаа. 

Тайландын хувийн салбарын дотоод бодлого ба авлига, хээл хахуулийн эсрэг механизмын Авлигын эсрэг хамтын үйл ажиллагааны эвсэл /САС/-ээс баталгаажуулсан Тайланд компаниудын тоо нийтдээ 78 хүрээд байна. 

10 сарын 3-ны өдөр CAC-ын зөвлөл нь эвслээс тогтоосон шалгуур бүрт авлигаас сэргийлэх бодлого, дотоод механизмыг суулгасан гэж өөрсдийгөө үнэлсэн 24 компанийг нэмж баталгаажуулсан байна. CAC-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бандид Нижатаворн хэлэхдээ баталгаажсан компаниудын тоо нэмэгдэж байгаа нь Тайландын корпорациуд авлигын эсрэг үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нотолгоо юм гэв. 

Үүнээс гадна авлигын эсрэг нэмэгдэж буй хөдөлгөөн нь САС-тай санамж бичигт гарын үсэг зурахад дахин 39 компанийг дэмжсэн байна. Нийтдээ 27 нь Тайландын хөрөнгийн биржэд САС-ын гарын үсэг зурсан компаниудын зах зээлийн хөрөнгийг нийт зах зээлийн хязгаарын 69 хувьд хөөрөгдүүлсэн бүртгэлтэй компаниуд юм. Хувийн компаниуд САС-д сайн дураараа элсдэг. Гуравдугаар улирлын сүүлээр 362 компани элсэх тухайгаа зарласан, үүнд 179 нь бүртгэлтэй пүүсүүд ба Тайландад үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн түвшний компаниуд юм. "Энэ бол бүртгэлтэй компаниудын сайн корпорацийн засаглалын хүчтэй үзүүлэлт юм. Компаниудын дараагийн нэг зүйл бол авлигын эсрэг бодлоготой, тохирсон стандарттай болсноор САС зөвлөлөөс баталгаажилт авах явдал юм. Бид мөн ханган нийлүүлэгч болон худалдааны талуудад цэвэр бизнесийн цикл өргөжин тэлэх, мөн илүү олон жижиг дунд компаниудыг энэ санаачлахад нэгдэхийг хүсч байна" гэж Бандид хэлэв. 24 шинэ компанийг дараагийн Пүрэв гаригт “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд авлигыг таслан зогсоох нь” сэдвээр явагдах Авлигын эсрэг хамтын ажиллагааны үндэсний 5-р бага хурлын үеэр албан ёсоор баталгаажуулна. Энэ үйл ажиллагаанд оролцох спикерүүд нь Сангийн сайд Соммай Фазий, Үндэсний авлигын эсрэг хорооны дарга Пантеп Кланаронгран, Тайландын авлигын эсрэг байгууллагын ерөнхийлөгч Прамон Сутивог, Олон улсын хувийн аж ахуйн нэгжийн төвийн стратеги, хөтөлбөрийн орлогч захирал Эндрью Вильсон нар байна. 

Эх сурвалж