Гадаад мэдээний тойм

A- A A+
Гадаад мэдээний тойм

Хятадын экс-даргын туслахын авлигын хэрэг прокурорт шилжжээ 

БНХАУ. Коммунист намын гишүүн, экс даргын туслах байсан Лин Жихуагийн авлигын хэрэг прокурорт шилжсэн болохыг Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлаг мэдээллээ. 

Ху Жинтаогийн ойрын туслах байсан түүнийг намаас хөөж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн тухай Синхуа агентлаг өмнө нь мэдээлж байсан. 2012 оны 3 дугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод хүү нь Ferrari автомашины ослоор нас барсны дараагаас Лин Жихуагийн албан тушаал буурч эхэлсэн юм. Энэ хэргээс хойш Хятадын интернет хэрэглэгчид намын гишүүний хүү 5 сая юань (800 000 ам.доллар орчим)-аар үнэлэгдэх Ferrari машиныг эзэмшиж байсан талаар шуугиан дэгдээжээ. 

Эх сурвалж

Авлигын хэрэгт сэжиглэж байсан Унгарын татварын албаны дарга огцров 

Унгар. Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан Унгар Улсын татварын албаны дарга огцорсон болохыг тус улсын Сангийн сайд мэдээллээ. 

Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан 6 унгар иргэний нэг нь Илдико Вида юм. Хэдийгээр АНУ-аас нэрсийг албан ёсоор зарлаагүй ч өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийгөө уг жагсаалтад орсон гэдгийг тэрээр олон нийтэд мэдэгдэж, ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэж байв. Тус улсын татварын байгууллагатай холбогдон ажиллаж байсан АНУ-ын дипломат Андрэ Гүүдфрэнд дипломат халдашгүй байдлын улмаас 17500 ам.доллартой тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох ёстой гэж Илдико Видаг буруутгасан юм. Харин Унгарын Засгийн газраас уг асуудалтай холбогдуулан ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх хүчин чармайлтад гар утасны апликейшн нэгдлээ

БНХАУ. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа улс даяар өрнөж байгаа энэ үед авлигатай тэмцэх байгууллага олон нийтийн зүгээс албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх сувгийг хялбарчлах үүднээс гар утасны апликейшн гаргасан байна. 

Сахилгын хяналтын төв хороо цахим хуудсаа шинэчлэн сайжруулж тус апликейшныг боловсруулжээ. Апликейшныг үнэгүй татах бөгөөд зөвхөн хятад хэлээр байх юм. Хятадын Коммунист намаас баталсан хэмнэлтийн дүрмийг зөрчигчдийн талаарх мэдээллийг оруулж болох ажээ. Апликейшний тусламжтайгаар дайлуулж цайлуулахаас эхлэн гадаадад аялах, төсвийн хөрөнгийг зүй бусаар ашиглах, олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах, бэлэг авах зэрэг 11 төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх юм байна. Мэдээлэгч нь нэрээ нууцлах боломжтой ажээ.

Эх сурвалж