Б.Чинтэнгис хүүгийн бие сайжирсныг мэдэгдэж, талархал илэрхийлэв

A- A A+
Б.Чинтэнгис хүүгийн бие сайжирсныг мэдэгдэж, талархал илэрхийлэв

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өөрсдөө санаачлан 1.5 сая төгрөг цалингаасаа цуглуулж, халуун усанд түлэгдсэн 1 нас 3 сартай Б.Чинтэнгис хүүгийн эмчилгээнд хандивласан билээ. 

Б.Чинтэнгис хүү өнгөрсөн гурван сарын хугацаанд БНСУ-д арьс нөхөх, хиймэл арьс тавих мэс ажилбарт орж, эрүүл саруул болоод эх орондоо ирсэн тухай хүүгийн нагац эгч Б.Долгоржав Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, тус газрын албан хаагчдад халуун баяр талархлаа илэрхийлэв.