Байгууллагын нэр төрд халдсандаа уучлал хүсэв

A- A A+
Байгууллагын нэр төрд халдсандаа уучлал хүсэв

“Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” сэдэвт нэвтрүүлгийн шууд утсаар иргэн О.Очирхуяг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр холбогдож Авлигатай тэмцэх газарт ажилд ороход 3 сая төгрөгийн ханштай байдаг талаар ярьжээ. Энэ иргэний хэлсэн үнэн эсэхийг тодруулж холбогдох арга хэмжээг авахаар байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэн О.Очирхуягтай уулзаж, болсон асуудлын талаар тодруулга авсан байна. 

Тэрээр “Тухайн үед би худлаа нэмж тодорхой эх сурвалжгүй юмыг архины халуунд утсаар ярьсан нь үнэн болно. Надад ямар ч тийм мөнгө төгрөг өгдөг, авдаг гэсэн найз, таньдаг хүн байхгүй. Миний энэ худал ярьснаас болж Авлигатай тэмцэх газрын нэр хүнд хүмүүст буруугаар ойлгогдох болсонд харамсч байна. Ийм учраас өөрийн болчимгүй алдаанаас болж байгууллагын нэр хүндэд халдсан хариуцлагаа хүлээнэ. Миний “Ийгл” телевизэд өгсөн яриа худлаа болохыг би хүлээнэ. Ийм учраас Авлигатай тэмцэх газрын албан хаагчид болон тус газраас уучлал гуйж байна” гэлээ.