Гадаад мэдээний тойм

A- A A+
Гадаад мэдээний тойм

Улстөрчид, төрийн албан хаагчдыг өршөөлд хамруулаагүй гэв 

Өмнөд Солонгос. Тус улсын Ерөнхийлөгч 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаад байна. Тэдний дунд хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группын тэргүүн багтаж байгаа юм. “Энэ шийдвэр эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх зорилготой” хэмээн Ерөнхийлөгч Пак мэдэгдсэн ч тэргүүлэх бизнесменүүд хуулиас дээгүүр байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байна.

Хууль зүйн сайд Ким Хен-вунгийн хэлснээр өршөөлд замын хөдөлгөөний зөрчил гаргасны улмаас жолооны үнэмлэхээ хураалгасан, торгуулсан эгэл жирийн хүмүүс байгаа ажээ. Харин улстөрчид, төрийн албан хаагчид өршөөлд хамрагдаагүй байна. Өршөөл үзүүлэх шийдвэр нь 2013 онд сонгогдсон Ерөнхийлөгч Пак-ийн хамгийн анхных бөгөөд дэлхийн II дайн төгссөн, Японы эзлэн түрэмгийлэгчид Солонгосын хойгоос гарсны 70 жилийн ойтой давхцаж байгаа билээ. 

Эх сурвалж: http://www.independent.co.uk/news/world/asia/south-korea-pardons-6000-criminals-including-business-tycoons-in-move-to-help-economy-10457062.html