Нийслэлийн Багануур дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

A- A A+
Нийслэлийн Багануур дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Багануур дүүрэг дэх төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал, шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх юм. Үүний үндсэн дээр цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах юм байна. 

Түүнчлэн хяналт шалгалтын ажлын хүрээнд тус дүүргийн төрийн байгууллагуудын удирдлагаас гаргасан тушаал, шийдвэртэй танилцаж, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, материал болон төрийн албан хаагчдын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгаж байна.