Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн баг-ийг шалгаруулна

A- A A+
Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн баг-ийг шалгаруулна

Авлигатай тэмцэх газар нь “Төрийн байгууллагуудаас 2015 онд авлигын эсрэг явуулсан үйл ажиллагаа”-г үнэлэх “Шинжээчдийн баг”-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллах гэж байгаа тул энэхүү ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүсэлтэй төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг материалаа ирүүлэхийг урьж байна. 

Дээрх ажил, үйлчилгээг Авлигатай тэмцэх газраас боловсруулсан “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу гүйцэтгэх ба “Шинжээчдийн баг” нь аливаа бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагаанд судалгаа, дүн шинжилгээ хийх ажлын дадлага, туршлагатай, судалгаа, шинжилгээний материалд үнэлэлт дүгнэлт өгөх, багаар ажиллах, интернетээс мэдээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой хэрэглээний програмыг ашиглах чадвартай байхыг шаардана.

Шинжээчдийн багийн сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь багийн гишүүдийн талаарх товч танилцуулга, багийн гишүүдийн ажлын туршлага, мэдээлэл, даалгавар гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө, үйлчилгээний үнийн саналыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагийн дотор Авлигатай тэмцэх газарт хаяглан ирүүлнэ үү.

Үнэлэх аргачлал, үнэлгээний зорилго, хамрах хүрээ, ажлын даалгавар, гүйцэтгэх хугацаа, ажлын зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.