Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт шалгалт хийж байна

A- A A+
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт шалгалт хийж байна

Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, шалган туслах ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт хэрэгжүүлж байна. 

Уг хяналт шалгалтаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, байгууллагаас гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шалгах, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тэдгээрийн шийдвэрлэлтийн бүртгэлийг хянах, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахыг зорьж байгаа ажээ. 

Хяналт шалгалтын ажлын хэсэг дээрх байгууллагын албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээллийг иргэд, байгууллагаас хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраас хуулийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулахаар хүргүүлсэн албан бичгийн хүрээнд хийсэн ажлын биелэлттэй танилцан ажиллаж байна.