Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа эсэхийг тухайн аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд хянах, авлигын эсрэг хууль тогтоомж болон мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм хангамж, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах талаар сургалт зохион байгуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгуулах, заавар, зөвлөмж өгөх зэрэг ажлыг гүйцэтгэж байна. 

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон уг хуульд нийцүүлэн баталсан холбогдох журмын биелэлттэй танилцах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг цаашид Орхон, Хөвсгөл аймагт үргэлжлүүлнэ.