УИХ-ын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

A- A A+
УИХ-ын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Улсын Их Хуралд жил бүр мэдээлэх, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг Авлигатай тэмцэх газар хэрхэн биелүүлж байгааг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгах үүрэгтэй бөгөөд энэ нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд тавих хяналт болдог юм. 

Улсын Их Хурлын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүүд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулав.