Авлигын эсрэг сургалтад 14 залуу мэргэжилтнийг оролцуулав

A- A A+
Авлигын эсрэг сургалтад 14 залуу мэргэжилтнийг оролцуулав

Авлигатай тэмцэх газраас оюутан залууст авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн, 3 дахь удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад “Зориг сан” төрийн бус байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад шинээр томилогдон ажиллаж буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор “Залуу манлайлал”, “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрт хамрагдаж буй 14 залуу мэргэжилтнийг оролцуулав. 

Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний үүсэх шалтгаан, хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааг танилцууллаа.

Авлигатай тэмцэх газраас сар бүр тогтмол зохион байгуулж байгаа уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, байгууллага, иргэд холбогдох мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Мөн сургалт авах, хамтран ажиллах хүсэлтээ bayartsetseg@iaac.mn хаягаар ирүүлж, дэлгэрэнгүй мэдээллийг 70112467 утсаар лавлана уу.