Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулсан 12 ангит видео контент хийжээ

A- A A+
Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулсан 12 ангит видео контент хийжээ

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах Санамж бичигт зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулсан 12 ангит видео контент бүтээжээ. 

Цагдаагийн байгууллагын алба хаагчдад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийтийн албан тушаалтанд тавигдаж буй хориглолт, хязгаарлалтын талаар ойлголт өгөх, хор аюул, үр дагаврын талаар сурталчлан таниулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх ажлыг гүйцэтгэсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын санаачилга, санхүүжилтээр 12 ангит видео контент бүтээхэд Авлигатай тэмцэх газраас арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Уг видео контентыг тус газраас сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах юм.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, алба хаагчдад авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг үр дүнтэй сурталчлах зорилгоор байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.