“Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх уралдаан зарлав

A- A A+
“Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх уралдаан зарлав

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлав.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид, фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулах юм байна. 

Зурагт хуудасны уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.