Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

A- A A+
Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд асуудлыг хүргүүлж шийдвэрлүүлдэг. 

Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчиж зөрчил гаргасан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 1 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын 2 албан тушаалтад сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.