АТГ 2015 оны 10 дугаар сард: Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийт 1234 албан тушаалтанд зохион байгуулав

A- A A+
АТГ 2015 оны 10 дугаар сард: Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийт 1234 албан тушаалтанд зохион байгуулав

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. 

  • Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах 21 удаагийн сургалтыг нийт 1234 албан тушаалтанд зохион байгуулав. 
  • Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн Өргөө амаржих газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллав. 
  • Орон нутагт ажиллах явцад илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллах үүднээс аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл, бүх шатны ИТХ-ын дарга нарт 19 асуудал бүхий Зөвлөмж хүргүүлэв. 
  • Төрийн нийт 9 байгууллагын цахим хуудсанд дүн шинжилгээ хийж, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллав. 
  • Төрийн байгууллагын авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааг үнэлэх Шинжээчдийн багийг сонгон шалгаруулж, ажилд нь оруулав.