АТГ 2015 оны 10 дугаар сард: Төрийн 34 байгууллагын удирдах албан тушаалтны 6735 захирамж, тушаал, шийдвэрийг хянан үзэв

A- A A+
АТГ 2015 оны 10 дугаар сард: Төрийн 34 байгууллагын удирдах албан тушаалтны 6735 захирамж, тушаал, шийдвэрийг хянан үзэв

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. 

  • Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудад мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг зохион байгуулав. 
  • Нийт 34 байгууллагын удирдах албан тушаалтны 2014 оноос хойш гаргасан 6735 захирамж, тушаал, шийдвэртэй танилцаж, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргасан эсэхийг хянаж үзэв. 
  • Мэдүүлэг гаргагчдад зориулсан сургалтыг нийт 2831 хүнд зохион байгуулав. 
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 642 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. 
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Архангай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлж ажиллав. 
  • Хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэв. 
  • Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын нийт 109 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.