Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, барилгын салбар дахь авлигын нөхцөл байдлын асуудлаар бизнес эрхлэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэв

A- A A+
Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, барилгын салбар дахь авлигын нөхцөл байдлын асуудлаар бизнес эрхлэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэв

Авлигатай тэмцэх газраас жил бүрийн арван хоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Ингэхдээ тодорхой салбар сонгон авч тухайн салбар дахь авлигын нөхцөл байдал болон бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг хэлэлцэж, тэдний санал, санаачилгыг сонсох, цаашдын хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.

Хувийн хэвшлийн ээлжит хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулав. Энэ удаад “Бизнес ба авлига” сэдвийн дор бизнес эрхлэгчидтэй “Барилгын салбар дахь авлигын нөхцөл байдал” болон “Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар дахь авлигын нөхцөл байдал” гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.