Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг шалгаж байна

A- A A+
Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын хэмжээнд төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг тогтмол хийдэг юм. 
Энэ хүрээнд одоогоор Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудын 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.