Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх 314 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

A- A A+
Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх 314 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 314 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлээд байна. 

Хяналт шалгалтын мөрөөр нийт 85 зөрчлийг арилгуулахаар, зөрчил гаргасан 67 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлснээс Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу 65 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.