Азийн сангийн суурин төлөөлөгч мэндчилгээ дэвшүүлэв

A- A A+
Азийн сангийн суурин төлөөлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрээр мэндчилгээндээ сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлснээ дурдаад “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-г дахин явуулж, бизнесийн салбар дахь авлигын асуудлаар гүнзгийрүүлсэн судалснаа мэдээллээ. 

Дээрх судалгааны үр дүнд тулгуурлан авлигын нийгмийн хор уршиг, үр дагаврыг олон нийтэд сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж, иргэний нийгэм, хувийн хэвшлийн болон төрийн зарим байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллажээ. Азийн сан 2016 онд шинэлэг, олон талын оролцоог хангасан, илүү үр нөлөө бүхий санал санаачилга, хөтөлбөр, үйл ажиллагааг хоёр байгууллагын уламжлалт харилцаанд тулгуурлаж үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлээд байнга дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг Авлигатай тэмцэх газарт талархлаа илэрхийлэв.