Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв

A- A A+
Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв. 

Уг талархлын бичигт “Авлигатай тэмцэх газар нь Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг Монголын оюутан залуучуудын дунд мэтгэлцээний урлагаар дамжуулан сурталчлан таниулж, залууст ёс зүйн төлөвшил олгох, авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Жил бүр оюутан залуусын хөгжлийн индэр болж байдаг танай байгууллагын хамт олныг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим хүндэтгэн амжилт хүсч энэхүү талархлыг хадгалуулав” гэжээ. 

Талархлыг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхмөнх Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямд гардуулав.