“Миний санал: Авлигагүй Монгол /асуудал, шийдэл/” уралдааны тэргүүн байрт “Санал гомдол”-ын системийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх эсээг шалгаруулав

A- A A+
“Миний санал: Авлигагүй Монгол /асуудал, шийдэл/” уралдааны тэргүүн байрт “Санал гомдол”-ын системийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх эсээг шалгаруулав

Авлигатай тэмцэх газраас арван хоёрдугаар сарын 9-нд тохиодог шударга ёсны олон улсын өдрийг угтан авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр болон нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Миний санал: Авлигагүй Монгол” /асуудал, шийдэл/ сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг олон нийтэд нээлттэй зарласан юм. Уралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, оюутан залуус, сурагчдын оролцсон нийт 50 эсээ ирснээс эхний 3 бүтээлийг шалгаруулан байр эзлүүллээ. 

Тэргүүн байрыг гар утасны аппликэйшн, вэб сайт, үүрэн телефоны сүлжээний нэгдэл бүхий цогц “Санал гомдол”-ын системийг боловсруулж, түүнийгээ төрийн байгууллагын үйлчилгээнд нэвтрүүлснээр шударга ёсны болоод хариуцлагын тогтолцоо бий болгох шийдлийг боловсруулсан “Си Жи Эйф Финанс” ББСБ-ын зээлийн мэргэжилтэн М.Мижиддорж, хоёрдугаар байрт урт болон дунд, богино хугацааны авлигатай тэмцэх стратегийн үндсэн чиг баримжааг тодорхойлон хэрэгжүүлж болохуйц шийдлийг санал болгосон Их засаг олон улсын их сургуулийн оюутан Ц.Чойжамц, гуравдугаар байрт хүн болж амьдрахын мөн чанар, ёс зүйн талаар зөв ухааныг хүүхэд залуучуудад олгох цогц бодлогыг хэрхэн хэрэгжүүлж авлигагүй улс болж хөгжих талаар өөрийн үзэл бодол, санал санаачилгаа хуваалцсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1 дүгээр курсийн оюутан М.Тамир шалгарлаа.

Тэргүүн байрт шалгарсан оролцогч М.Мижиддорж “Олон улсын туршлагыг судалдаг байхаас илүүтэй олон улс манай туршлагаас суралцдаг болтол хамтдаа бүтээе, хөгжүүлье” хэмээн бусдыгаа уриалав.