“ЭБАТ-тай ярилцах цаг” ээлжит сургалтыг зохион байгуулав

A- A A+
“ЭБАТ-тай ярилцах цаг” ээлжит сургалтыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв болон тэдгээрийн харьяа байгууллагын 2015 онд шинээр томилогдсон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 51 эрх бүхий албан тушаалтанд “ЭБАТ-тай ярилцах цаг” ээлжит сургалтыг зохион байгуулав. 

Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан шинээр томилогдсон ЭБАТ-уудад арга зүйн зөвлөгөө өгч, “ЭБАТ-ы эрх, үүрэг, хариуцлага”, “Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон Ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдэгдэл, тайлбар гаргуулах тухай арга зүй”, “2016 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудал”, “Албан тушаалтнаас ХАСХОМ гаргуулах тухай”, “ХАСХОМ-ийн мэдээллийн систем”-ийг ашиглах тухай”, "Албан тушаалтны ХАСХОМ-ийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журмын талаар" зэрэг сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.