Авлигатай тэмцэх газар 2016 оны зорилтоо танилцуулж байна

A- A A+
Авлигатай тэмцэх газар 2016 оны зорилтоо танилцуулж байна

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, мэдээлэх, хянан шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр шинэ оны ажлаа эхлүүллээ.

Авлигатай тэмцэх газар 2016 оны үйл ажиллагааны зорилтоо дараах байдлаар тодорхойлж байна. УИХ-аар батлагдах Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрт нийцүүлэн байгууллагын дунд хугацааны стратегийг боловсруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх, шударга байдлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, мэдүүлгийн системийг боловсронгуй болгож, бүрэн цахимжуулах, мэдээллийн санд үндэслэн судалгаа, дүн шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэх, нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдлийг бууруулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийг хянан шалгах ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эрх зүйн шинэ орчинд техник технологийн дэвшлийг ашиглан авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, төсвийн хэмнэлтийн горимд нийцүүлэн хуулиар хүлээсэн чиг үүрэг, зорилтоо бүрэн ханган биелүүлэхийн тулд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэлтэс, албадын ажлыг уялдуулах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүх нөхцөлийг дээд зэргээр хангах зэрэг зорилт дэвшүүлэв.