Эхнэртээ, аавдаа, дүүдээ давуу байдал олгосон албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн сайдад хандав

A- A A+
Эхнэртээ, аавдаа, дүүдээ давуу байдал олгосон албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн сайдад хандав

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагааг явууллаа. Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн нь эхнэрийнхээ үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдтэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар ажил олгогчийг дэмжих гэрээг байгуулж 2013 онд 3.369.600 төгрөгийн урамшууллыг олгосон, мөн төрсөн эцэг Батсайхан, төрсөн дүү Б нартай хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл хэрэгжүүлэх тухай гэрээг байгуулж, тус бүр 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. 

Мөн Б.Баатарсүрэн нь 2013-2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн байх тул түүнд хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлэв.