Гадаад хэргийн яаманд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүллээ

A- A A+
Гадаад хэргийн яаманд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүллээ

Авлигатай тэмцэх газраас нээлттэй сонгон шалгаруулсан хөндлөнгийн шинжээчдийн яамдад хийсэн авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээний дүнтэй холбогдуулан Гадаад хэргийн яаманд уулзалт зохион байгуулав. 

Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, сургалт зохион байгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажилтнууд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон холбогдох албан тушаалтнуудад удирдамжаа танилцуулж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох үйл ажиллагааг эхлүүллээ.