Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхтэй уулзав

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхтэй уулзав

   Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Нэнси Ж.Фостер, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нарыг хүлээн авч уулзав. 
Зочид төлөөлөгчид Канад Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад удахгүй хэрэгжиж эхлэх “Ардчиллын оролцоотойгоор сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Мөн талууд энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх байгууллагын дотоод чадавх бололцоог сайжруулах асуудлаар харилцан санал солилцов.
   Уулзалт харилцан ойлголцлын түвшинд, үр бүтээлтэй өрнөж, Канад Улсын ЭСЯ болон Азийн сангийн төлөөлөл Монгол Улсад сайн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, АНУ-ын Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Засаглалын хөтөлбөрийн дэд менежер Б.Энхжин нар оролцов.