Авлигатай тэмцэх газар дүрст хурлын танхимтай болов

A- A A+
Авлигатай тэмцэх газар дүрст хурлын танхимтай болов

   

      Авлигатай тэмцэх газар дүрст хурлын танхимтай болов. Харилцаа холбооны технологийг ашиглан дуу болон дүрс хэлбэрээр хоёр ба түүнээс дээш байршлын хооронд мэдээлэл дамжуулах дүрст хурлын танхимыг ашиглалтад оруулснаар зайн сургалт, онлайн хурал зөвлөлгөөн зэрэг арга хэмжээг нэгэн цагт зохион байгуулах боломжтой боллоо. 

    Авлигатай тэмцэх газар орон нутагт салбар, бүтцийн нэгжгүй бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулахад дүрст хурлын танхим нь цаг хугацаа, хөрөнгө зардал хэмнэх ач холбогдолтой. 

    Дүрст хурлын танхим нь УИХ-ын Тамгын газрын хууль сурталчлах сүлжээгээр дамжуулан 21 аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай холбогдож орон нутаг дахь төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчид, иргэд олон нийттэй шууд харилцах боломжтой юм.