Алдаатай мэдээлсэндээ “Ийгл ньюс” телевиз уучлал хүсэв

A- A A+
Алдаатай мэдээлсэндээ “Ийгл ньюс” телевиз уучлал хүсэв

Авлигатай тэмцэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг иргэдээс хүлээн авч байгаа тухай албан ёсны хэвлэлийн мэдээг алдаатай нэвтрүүлсэндээ “Ийгл ньюс” телевиз уучлал хүсэв.

Ерөнхий редактор Ж.Хулан Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн албан бичигтээ “Ийгл ньюс” телевизийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны эфирийн товч мэдээний хэсэгт “Шүүхийн шийдвэртэй холбоотой гомдлыг АТГ-т хүлээн авч байна” гэсэн мэдээлэл гарсан. Манай сэтгүүлч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой” гэсэн хэсгийг санамсаргүй товчилж дээрх алдаатай мэдээ, гарчгийг өгсний улмаас та бүхний ажилд хүндрэл учруулсандаа хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу” гэсэн байна.