“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” сэдэвт нийслэлийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний удирдамж

A- A A+
“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” сэдэвт нийслэлийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний удирдамж

Зорилго: Оюутан залуучуудын авлигын эсрэг санал санаачилгыг дэмжих, тэдгээрийн идэвх оролцоог нь нэмэгдүүлэх, авлигын хор аюулыг олон нийтэд таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд оршино.

Тэмцээний зохион байгуулагч байгууллага: 

  • Авлигатай тэмцэх газар
  • Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим

Хугацаа: 

  • Техникийн зөвлөгөөн, сугалаа, оноолт хийх уулзалт, шийдлүүдийн чиглэл өгөх сургалт 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагаас ОТИС-ийн хурлын зааланд болно.
  • Тэмцээн 2016 оны 12-р сарын 04-ны өдрийн 09.00 цагаас ОТИС-ийн Хурлын зааланд эхэлнэ.

Тэмцээний хамрах хүрээ: 

  • Их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнууд баг болж тэмцээнд оролцох эрхтэй.
  • Тэмцээнд оролцох багийн тоог хязгаарлахгүй бөгөөд нэг сургуулиас 15 хүртэл баг оролцох боломжтой. /2 буюу түүнээс дээш клубтэй сургуулийн хувьд нэг клубээс 15 хүртэл багийг оролцуулах боломжтой./
  • Тэмцээнд оролцогч баг нь зөвхөн нэг их, дээд сургуулийг төлөөлж оролцох бөгөөд хэрэв өөр өөр сургуулийн оюутнууд нэг баг болж оролцох бол аль нэг гишүүнийхээ суралцдаг сургуулийн нэр дээр оролцоно.

Тэмцээний зохион байгуулалт: 

  • Тэмцээний зохион байгуулалт хуваарилалтыг техникийн зөвлөгөөний үеэр шийдвэрлэнэ.
  • Тэмцээний шийдэл
  • Төрийн албан хаагч давхар ажил эрхэлж, орлого олж, цалин авч болно
  • Төрийн үйлчилгээг сайн үзүүлсэн албан хаагчид сэтгэлийн бэлэг өгөх нь зөв
  • Өндөр цалинтай төрийн албан хаагч авлигад автахгүй
  • Жирийн иргэн надад сайн танилаараа ажлаа бүтээлгэхэд буруу юм байхгүй
  • Монгол Улсын авлигад хамгийн их идэгдсэн салбарын ажилтнуудыг ажлаас нь бөөнөөр халж бусдад сургамж болгох хэрэгтэй.
  • Тухайн үйл ажиллагаа нь олон нийтийн төлөө бол төрийн байгууллага нь бусад байгууллага, хувь хүнээс хандив нээлттэй хүсч болно.
  • Авлигын үүсэл нь манай орны бэлэг сэлт өгдөг уламжлалтай холбоотой
  • Зарим тохиолдолд хахууль өгч ажлаа амжуулах нь илүү үр ашигтай байдаг.
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах нь авлигатай тэмцэх үр дүнтэй арга мөн.

Тэмцээний шагнал: 

  • Нэгдүгээр байр /нэг баг/ Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Хоёрдугаар байр /нэг баг/ Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гуравдугаар байр /хоёр баг/ Өргөмжлөл, мөнгөн шагнал

Шагналын сан: 

Мэтгэлцээний тэмцээний эхний 3 байр шалгаруулна.

  • I – байр 800 000 төгрөг
  • II – байр 300 000 төгрөг
  • III – байр 2 тус бүр 150 000 төгрөг