Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг ажиллаж эхэллээ

A- A A+
Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Уг хөтөлбөрийг олон нийт бөгөөд төрийн албан хаагчдад таниулах, хүргэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд  2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай ажиллах юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, аргазүйн туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа юм.