Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж эхэлжээ

A- A A+
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөн-р ахлуулсан ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Л.Нарантуяа тус газрын дарга Ц.Ням-Осор болон хэлтэс, албадын удирдлагуудад  "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг удирдамжид заасан чиглэлтэй уялдуулан танилцуулсан байна.

Ажлын хэсэг тус газрын удирдлагуудын гаргасан тушаал, шийдвэрүүдтэй танилцаж эхэлсэн бөгөөд албан хаагчдыг "мерит" зарчимаар томилдог эсэхийг нягтлах үүднээс холбогдох албан тушаалтануудтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж,  өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч буй хэлбэр, цахим бүртгэлийн програм хангамж, тендерийн цахим системийн хэвийн ажиллагаа зэрэг ажлуудтай танилцаж эхэлсэн байна. 

Удирдамжийн хүрээнд 3 дугаар сарын 16-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.