Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчидад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

A- A A+
Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчидад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

Барилга, хот байгуулалтын яам-д ажиллаж буй ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Л.Батбаяр нар өнөөдөр тус яамны удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, цахим системийн чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийлээ.

Тус яамны баримт бичгүүдтэй танилцах, салбарын нөхцөл байдлыг судлах ажил үргэлжилж байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай уулзаж санал солилцов.


Ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам, тухайн салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг нээлттэй хүлээн авч байгаа тул сонирхсон иргэд тус яамны байранд ирж АТГ-ын албан хаагчдад шууд хандах боломжтой юм.