Ажлын хэсэг ХХААХҮЯ-нд ажиллаж байна

A- A A+
Ажлын хэсэг ХХААХҮЯ-нд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын удирдамжийн дагуу ажлын хэсгүүд яам, агентлаг, нийслэл, дүүргүүдийн төр захиргааны байгууллага дээр ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байна.

Ажиллах хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх,  авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.