ИНЕГ-т АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАВ

A- A A+
ИНЕГ-т АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байна. Ажлын хэсэг нь ИНЕГ-ын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр танилцана. Мөн иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх юм. Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн Дэд зөвлөлийн гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулна.

Тус ажлын хэсгээс “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан бөгөөд дээрхи сургалтад  ИНЕГ болон түүний харьяа байгууллагуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч 100 гаруй албан хаагч хамрагдлаа.