АЖЛЫН ХЭСЭГ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
АЖЛЫН ХЭСЭГ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг Татварын ерөнхий газарт ажлаа эхлүүллээ.

Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, албан хаагчдад сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж буй юм.

Ажлын хэсэг удирдамжинд заасан хугацаанд Татварын ерөнхий газарт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд энэ талаархи мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст байршуулсан байна.