ЭРҮҮГИЙН 47 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

A- A A+
ЭРҮҮГИЙН 47 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН  АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 04 дүгээр сарын 3-7-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 1 хэргийг түдгэлзүүлж одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.