Ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж байна

A- A A+
Ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна. Ажлын хэсэг дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх,олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах юм. 

Мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байна.