Мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв

A- A A+
Мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр иргэд, байгууллагаас ирүүлсэн төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртлын талаарх 4 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж, Гэр бүл хүүхэд залуучуудын төвд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, төрийн байгууллагын худалдан авах ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, хамтран ажиллах чиглэлээр “Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагатай уулзаж мэдээлэл солилцов.

Өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.