Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын төв, Зам тээврийн хөгжлийн яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын зээлийн сан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллав.
Өнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсон эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргах эрх бүхий 20 шинжээчид авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.