card

Мэдээ, мэдээлэл

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж эхэлжээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөн-р ахлуулсан ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам дээр ажиллаж байна

Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам дээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаа эхлүүлжээ.


Дэлгэрэнгүй
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага дээр ажиллажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага дээр ажиллажээ

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй яамны харьяа Мал эмнэлэг үржлийн газарт ажилласан байна.


Дэлгэрэнгүй
Гадаад харилцааны яам дээр ажиллаж байна

Гадаад харилцааны яам дээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр  Гадаад харилцааны яамнаас ажлаа эхлүүллээ. 

Дэлгэрэнгүй
Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй
АЖЛЫН ХЭСЭГ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНААС АЖЛАА ЭХЭЛЛЭЭ

АЖЛЫН ХЭСЭГ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНААС АЖЛАА ЭХЭЛЛЭЭ

Авлигатай тэмцэх газрын даргын энэ сарын 9-ний өдөр баталсан “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдрөөс Барилга хот байгуулалтын яамнд ажлаа эхлүүллээ.

Дэлгэрэнгүй
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД  АЖИЛЛАЖ БАЙНА

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 дүгээр сард УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хөтөлбөрт тусгагдсан зарим үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор 21 аймагт ажилласан.


Дэлгэрэнгүй
 “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалтыг зохион байгууллаа

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалтыг зохион байгууллаа

УИХ-аас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа энэ уулзалтад төрийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцов.

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ

Мэндчилгээ

Эрхэм танд айлчлан ирж буй арвандолдугаар жарны алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын мэндийг дэвшүүлж айл хотлоороо амар амгалан, ураг төрлөөрөө удаан жаргалтай амьдрахын ерөөл өргөе. 

Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаас хойш өнгөрсөн нэгэн арваны хугацаанд нийгэмд авлигыг үл тэвчих үзэл санааг төлөвшүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн билээ.

Дэлгэрэнгүй
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Х.ЭНХЖАРГАЛ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЭД ЖЭЙГАР-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Х.ЭНХЖАРГАЛ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЭД ЖЭЙГАР-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эд Жэйгар –г 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй