card

Мэдээ, мэдээлэл

“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы онцлох ишлэл

“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы онцлох ишлэл

Улсын Их Хурлын дарга М.Энхболд: 

...Авлигын төлөөсийг Монголын ард түмэн төлж байна. Авлига бол зөвхөн хөрөнгө завших төдий асуудал биш юм. Авлига нь засаглалыг сулруулж, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг бий болгодог бөгөөд хүн худалдаалах, зэвсгийн наймаа, хууль бусаар хил давуулах зэрэг олон арван гэмт хэргийг дэмжигч болж байдаг...

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоороо “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоороо “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Гадаадын зочид, төлөөлөгчид “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д оролцож байна

Гадаадын зочид, төлөөлөгчид “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д оролцож байна

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирэв. 

Дэлгэрэнгүй
“Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулна

“Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулна

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.

Дэлгэрэнгүй
Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын ажил байдалтай танилцав

Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын ажил байдалтай танилцав

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Авлигатай тэмцэх газарт зочилж, тус газрын үйл ажиллагаатай танилцав. Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хийж буй танилцах айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, З.Нарантуяа, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нар оржээ.

Дэлгэрэнгүй
Олон улсын авлигын эсрэг академийн удирдах зөвлөлийн гишүүнтэй уулзав

Олон улсын авлигын эсрэг академийн удирдах зөвлөлийн гишүүнтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Олон улсын авлигын эсрэг академийн удирдах зөвлөлийн гишүүн Тан Сри Кассим Бин Мухамедыг хүлээн авч уулзав. Тан Сри Кассим Бин Мухамед нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д оролцохоор ирсэн юм.

Дэлгэрэнгүй
Аймаг, сумдын 588 албан тушаалтанд онлайн сургалт зохион байгуулав

Аймаг, сумдын 588 албан тушаалтанд онлайн сургалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс хамтран 2016 оны 1 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд 21 аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон зарим сумдын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох нийт 588 албан тушаалтанд онлайн сургалт зохион байгуулсан байна.

Дэлгэрэнгүй
Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг нийтийн албанд томилон ажиллуулж байгааг таслан зогсоох шаардлагатай

Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг нийтийн албанд томилон ажиллуулж байгааг таслан зогсоох шаардлагатай

Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.

Дэлгэрэнгүй
Төрийн болон нутгийн захиргааны 106 байгууллагын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв

Төрийн болон нутгийн захиргааны 106 байгууллагын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй
“Авлига ба хүний эрх” сэдвээр хэлэлцэж, авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

“Авлига ба хүний эрх” сэдвээр хэлэлцэж, авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улс албан ёсоор 10 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд НҮБ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх албанаас зарласнаар “Хөгжил дэвшил, энх тайван, аюулгүй байдлын төлөө авлигын эсрэг нэгдэцгээе” уриан дор авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Дэлгэрэнгүй