card

Мэдээ, мэдээлэл

Боловсролын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Боловсролын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, салбарын болон байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээний дүнгийн мөрөөр зохих арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх зорилгоор боловсролын салбарт ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй
Барилгын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Барилгын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, салбарын болон байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээний дүнг танилцуулах зэрэг чиглэлээр барилгын салбарт ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй
Гадаад мэдээний тойм

Гадаад мэдээний тойм

Авлигын хэргийг мэдээлэх төвийг байгуулав 

Сингапур. Тус улсын Витлей хорооллын Цагдаагийн хэсгийг өнгөрсөн оны 12 дугаар сард Авлигын хэргийг мэдээлэх нэг цэгийн төв болгосон байна. Энэ талаар тус улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо болон Цагдаагийн газраас хамтарсан мэдэгдэл хийж, уг төвийг байгуулснаар иргэд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цаг алдалгүй мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, гомдол, мэдээлэл гаргагч тав тухтай орчинд, ямар нэгэн дарамт шахалт, айдасгүйгээр мэдээлэл өгөх орчин бий болсон гэж мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газраас албан ёсны мэдээлэл өгөв

Авлигатай тэмцэх газраас албан ёсны мэдээлэл өгөв

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийв. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид Төрийн ордонд очиж иргэн Намбарын Энхбаярт албан бичиг өгсөн талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж, олон нийтийг өдөөн хатгах оролдлого хийж байгаа тул албан ёсны үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай гэж үзэж энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хийв.

Дэлгэрэнгүй
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамрагдав

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамрагдав

Авлигатай тэмцэх газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2 дугаар курсийн оюутнууд оролцлоо. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газраас сэжигтэн Н.Энхбаярт мөрдөн байцаалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүссэн албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас сэжигтэн Н.Энхбаярт мөрдөн байцаалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүссэн албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. 

Дэлгэрэнгүй
Барилгын салбарт дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцүүлэв

Барилгын салбарт дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцүүлэв

Авлигатай тэмцэх газраас Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Азийн сантай хамтран “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төслийг хэлэлцүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй
Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгааны дүнг танилцуулав

Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгааны дүнг танилцуулав

Авлигатай тэмцэх газраас Уул уурхайн яам, Ашигт малтмалын газартай хамтран хувийн хэвшил дэх авлигын нөхцөл байдал, бодит туршлага, шалтгаан, нөхцөлийн талаар илүү нарийвчилсан, тодорхой мэдээлэл авах чиглэлээр бизнесийн зарим салбарт явуулсан судалгааны дүн болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар хийсэн “Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгааны төсөл”-ийн талаарх мэдээллийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав

Эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас 2, 3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагын дарга, хуульч, санхүү хариуцсан албан хаагчдын дунд эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоосон 5 нэр дэвшигчийг албан тушаалд томилжээ

Илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоосон 5 нэр дэвшигчийг албан тушаалд томилжээ

Авлигатай тэмцэх газар 2015 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагуудад хариуг хүргүүлсэн бөгөөд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоож, энэ талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариу өгч шийдвэрлэсэн байна. 

Дэлгэрэнгүй