card

Мэдээ, мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Арвандолдугаар жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билгийн мэнд дэвшүүлэн айлтгая. 

Улиран одож буй хонин жилийг Авлигатай тэмцэх газрын хамт олон ажил үйлсийн арвин бүтээлтэй үдэж байна. Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгад нэгдсэн бүс нутгийн 31 улсын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид оролцсон олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг бүс нутагтаа загвар болж байна хэмээн үнэлсэн. Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөнөөс танилцуулсан авлигын төсөөллийн индексийн дүнгээр манай улс 168 орноос 39 оноогоор 72 дугаар байрт жагсч, өмнөх оныхоос 8 байр ахисан байна. Энэ бүхэн Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа болон Авлигатай тэмцэх газрын хамт олны хичээл, зүтгэлийн үр дүн билээ. 

Дэлгэрэнгүй
Амралтын болон баярын өдрүүдэд ажиллаж, албан тушаалтнуудын мэдүүлгийг хүлээн авна

Амралтын болон баярын өдрүүдэд ажиллаж, албан тушаалтнуудын мэдүүлгийг хүлээн авна

Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ. 

Дэлгэрэнгүй
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 84.1 хувьтай байна

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 84.1 хувьтай байна

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй
Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь авлигын индексээр ахицтай дүн үзүүлэхэд нөлөөлсөн

Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь авлигын индексээр ахицтай дүн үзүүлэхэд нөлөөлсөн

​“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын 2015 оны авлигын индексийг зарласан. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуштай ярилцав.

-“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас Авлигын төсөөллийн индекс судалгааны 2015 оны дүнгээ танилцуулсан. Та бүхэн судалгааны дүнг харсан уу?

-“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индекс бол дэлхийн улс орнуудын авлигын түвшинг хэмжих зорилгоор жил бүр хийгддэг судалгаа юм.

Дэлгэрэнгүй
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх албан тушаалтнуудын анхааралд

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх албан тушаалтнуудын анхааралд

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй. 

Дэлгэрэнгүй
Г.Шийлэгдамбын бичсэн ил захидалд дурдсан авлигын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж байна

Г.Шийлэгдамбын бичсэн ил захидалд дурдсан авлигын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас сүүлийн үед гараад байгаа мэдээллийн мөрөөр тодруулав.

-Г.Шийлэгдамба ил захидал бичсэнийг зарим эх сурвалж худал гэж няцааж байгаа. Энэ талаар тодруулна уу.

Дэлгэрэнгүй
Төрийн өндөр 276 албан тушаалтнаас 87 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна

Төрийн өндөр 276 албан тушаалтнаас 87 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй.

Дэлгэрэнгүй
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

Авлигын төсөөллийн индексийн 2015 оны дүнг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас олон нийтэд танилцуулж, мэдээлэл хийлээ. Энэ жил манай улс 168 орноос 39 оноогоор 72 дугаар байрт жагсч, өмнөх оныхоос 8 байр ахисан үзүүлэлттэй гарчээ.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун-г хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун-г хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа У Сун-г 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ил болгосон нуугдмал хөрөнгө, орлогоо төрийн албан хаагч заавал мэдүүлэх ёстой

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ил болгосон нуугдмал хөрөнгө, орлогоо төрийн албан хаагч заавал мэдүүлэх ёстой

Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүртгэлийн ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс зарим зүйлийг тодруулав.

Дэлгэрэнгүй