card

Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газар 2015 онд юу хийв?

Авлигатай тэмцэх газар 2015 онд юу хийв?

Авлигатай тэмцэх газар 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар олон нийтэд тайлагнаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Макс Планк” сангийн тэргүүн Рюдигер Волфрумыг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Макс Планк” сангийн тэргүүн Рюдигер Волфрумыг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Макс Планк” сангийн тэргүүн Рюдигер Волфрумыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо. 

Дэлгэрэнгүй
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт хариуцлага тооцуулахаар хандав

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт хариуцлага тооцуулахаар хандав

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнгөрсөн оны туршид эрүүл мэндийн салбарт түлхүү хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд Нийслэлийн амаржих газруудад ажилласан билээ. 

Дэлгэрэнгүй
Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан семинар эхэллээ

Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан семинар эхэллээ

Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит семинарийг 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр эхлүүллээ. 

Дэлгэрэнгүй
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунхандад хариуцлага тооцуулах шаардлагатай

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунхандад хариуцлага тооцуулах шаардлагатай

Авлигатай тэмцэх газраас 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор нийслэлийн “Хүрээ” амаржих газарт ажилласан дүнгээ танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй
Эхнэртээ, аавдаа, дүүдээ давуу байдал олгосон албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн сайдад хандав

Эхнэртээ, аавдаа, дүүдээ давуу байдал олгосон албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн сайдад хандав

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагааг явууллаа. Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн нь эхнэрийнхээ үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдтэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар ажил олгогчийг дэмжих гэрээг байгуулж 2013 онд 3.369.600 төгрөгийн урамшууллыг олгосон, ...

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар 2016 оны зорилтоо танилцуулж байна

Авлигатай тэмцэх газар 2016 оны зорилтоо танилцуулж байна

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, мэдээлэх, хянан шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр шинэ оны ажлаа эхлүүллээ.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар 2015 оны ажлаа дүгнэн хэлэлцэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны ажлаа дүгнэн хэлэлцэв

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2015 онд хийсэн ажлаа өнөөдөр дүгнэн хэлэлцлээ. Авлигатай тэмцэх газар 2015 онд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, мэдээлэх, хянан шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хангалттай түвшинд хэрэгжүүлж ажилласан талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн мэргэжлийн хяналтын зарим байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

Зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн мэргэжлийн хяналтын зарим байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 10 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах явцад орон нутаг дахь зарим Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн давхар ажил эрхэлсэн зөрчил илэрснийг илрүүлж, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдсэн юм. 

Дэлгэрэнгүй
Нийслэлийн ИТХ, түүний ажлын албанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар Зөвлөмж хүргүүлэв

Нийслэлийн ИТХ, түүний ажлын албанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар Зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн ИТХ, түүний ажлын албаны хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд Хурлын төлөөлөгчид, бусад албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан дүнгийн талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад Зөвлөмж хүргүүлэв. 

Дэлгэрэнгүй