card

Мэдээ, мэдээлэл

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар өндөрлөлөө

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар өндөрлөлөө

-Бүс нутгийн семинарын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцов -

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуулын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинар Улаанбаатар хотноо 3 өдөр үргэлжилж өндөрлөв.

Дэлгэрэнгүй
АТГ 2015 оны 10 дугаар сард: Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийт 1234 албан тушаалтанд зохион байгуулав

АТГ 2015 оны 10 дугаар сард: Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийт 1234 албан тушаалтанд зохион байгуулав

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Ази, Номхон далайн орнуудын 13 дахь бүс нутгийн семинарын үеэр Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав. 

Дэлгэрэнгүй
Ольга Савран: Авлигатай тэмцэх байгууллагаа улам бэхжүүлж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй

Ольга Савран: Авлигатай тэмцэх байгууллагаа улам бэхжүүлж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй

​Эдийн засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ болон Төв Азийн Авлигын эсрэг хэлтсийн Авлигын эсрэг сүлжээний зохицуулагч Ольга Савраны Bloomberg телевизийн студид өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.

Дэлгэрэнгүй
Монгол Улс нь улс төр дэх авлигатай тэмцэх үйл ажиллагааг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй

Монгол Улс нь улс төр дэх авлигатай тэмцэх үйл ажиллагааг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй

Их хэмжээний эрдэс баялаг нээж илрүүлснээр эрчимжсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжил нь засаглал, авлигын асуудлыг хурцатгаж байна. Энэ асуудалд анхаарал хандуулах, шийдвэрлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас шинээр гаргасан тайланд Монгол Улс нь авлигатай тэмцэх хууль тогтоомждоо шинэчлэл хийх, хэрэгжилтийг нь сайжруулах, улс төр дэх авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагааг нэн тэргүүнд тавих шаардлагатайг дурджээ.

Дэлгэрэнгүй
УИХ-ын дарга З.Энхболд: Хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах санаачилга нь цаг үеэ олсон чухал алхам

УИХ-ын дарга З.Энхболд: Хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах санаачилга нь цаг үеэ олсон чухал алхам

-УИХ-ын дарга З.Энхболд Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов-

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь  удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Шри Ланка улсын Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Шри Ланка улсын Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсын Авлигын эсрэг хорооны комиссар, ноён Велхенаге Лал Ранжит Силва, тус хорооны тэргүүн даргын туслах, хатагтай Рувини Викратасинге нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа.

Дэлгэрэнгүй
З.Баасанням: Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурь өссөөр байна

З.Баасанням: Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурь өссөөр байна

Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурийн асуудлаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар эхэллээ

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар эхэллээ

-Энэ хурлаар Ази, Номхон далайн орнуудын Хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэлийг тавина-

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэллээ.

Дэлгэрэнгүй