card

Мэдээ, мэдээлэл

Хууль зөрчсөн 37 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ

Хууль зөрчсөн 37 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газар 2015 оны 09 дүгээр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 250 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 223 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
“Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа

“Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих, төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор хэрэгжүүлж буй “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа.

Дэлгэрэнгүй
Төсөв, санхүүгийн мэдээллээ цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулахыг АТГ шаарддаг

Төсөв, санхүүгийн мэдээллээ цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулахыг АТГ шаарддаг

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг үнэлжээ. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулав. 

-АТГ төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг яаж үнэлдэг юм бэ?

-Авлигын эсрэг хууль тогтоомжид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудад тодорхой нийтлэг үүргүүдийг хүлээлгэсэн байдаг.

Дэлгэрэнгүй
Гадаад мэдээний тойм

Гадаад мэдээний тойм

Авлигын улмаас Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан бразилчууд жагсав

Бразил. Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэффийг огцрохыг шаардаж байгаа ажээ.

Дэлгэрэнгүй
Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн шаардлагын дагуу Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайхан нараас хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаар хариу ирүүллээ. 

Дэлгэрэнгүй
Төрийн 36 байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод байдлыг үнэлэв

Төрийн 36 байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод байдлыг үнэлэв

Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байна.

Дэлгэрэнгүй
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлж байна

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлж байна

Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг ажиллаж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна.

Дэлгэрэнгүй
Гадаад мэдээний тойм

Гадаад мэдээний тойм

​Улстөрчид, төрийн албан хаагчдыг өршөөлд хамруулаагүй гэв 

Өмнөд Солонгос. Тус улсын Ерөнхийлөгч 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаад байна.

Дэлгэрэнгүй