АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодруулав.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагтай ярилцав.
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/- ийг олон нийтэд ил болгосонтой холбогдуулан тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.ЦЭЦЭГДЭЛГЭРЭХТЭЙ ярилцлаа.
Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Сумын төвөөс зүүн зүгт 5 км-т Тээл багийн Өлөнт хэмээх газарт шөнийн 02 цагийн орчимд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Өдөр 13 цагийн үед чичирхийлэл мэдрэгдэж байсан талаар иргэд ярьсан гэнэ. Газар хөдлөлтийн улмаас сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван давхар барилгын хана цуурсан, нэгдүгээр давхрын нэг цонхны шил хагарсан гэж сургуулийн захирал төв рүү мэдээлжээ.
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
-Өнгөрсөн даваа гаригт С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохдоо хийсэн мэдэгдэл нийгэмд нэлээд эргэлзээ гайхшрал төрүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдсэнээр “Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая би АНУ явахдаа мэдэж ирлээ. Манай АТГ, Прокурорын байгууллагын удирдлагууд Ерөнхийлөгч бид хоёрын толгойг эргүүлж, худал мэдээлэл өгч байсан байна” гэсэн. Хууль хяналтын байгууллага үнэхээр Ерөнхийлөгчид буруу мэдээлэл өгч байсан гэж үү. Та энэ талаар эрх зүйн үндэслэлтэй тайлбар өгнө үү.
Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн болох Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас улс орнудын 2017 оны авлигын төсөөллийн индексийн дүнг танилцууллаа. Манай улсын хувьд 36 оноогоор 180 орноос 103 дугаар байрт жагсчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 16 байраар ухарсан үзүүлэлт юм. Төсөөллийн судалгааны дүн юуг илэрхийлж байна вэ? Энэ судалгаа АТГ-ын ажлын үр дүнг илэрхийлэх үү? Ямар учраас байр ухарч олон улсын авлигын үзүүлэлтээр тааруу дүнтэй гарав? Шалтгаан юу вэ гэх зэрэг асуудлаар тодруулж “Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай уулзаж ярилцав.
Туйлшрамтгай монголчуудын анхаарлыг үл ялих зүйлээр сатааруулаад ар хударгаар нь өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах явдал улстөрчдийн дунд байдаг л үзэгдэл болж. Хууль батлахдаа ч УИХ-ын гишүүд яг ийм зарчмаар ажилладаг. Шинэ жил, Наадам, Цагаан сартай давхцуулаад цоорхойтой олон хууль баталсныг хуульчид шүүмжилсээр. Үүний тод жишээ бол монголчууд Цагаан сарын бэлтгэл ажилд анхаарлаа ид хандуулсан үе буюу 2013 оны нэгдүгээр сарын 24-нд Шүүхийн тухай багц хуулийн нэг хэсэг болох Шүүх байгуулах тухай хуулийг баталсан явдал. Монголчуудын анхаарал өөр зүгт хандсан үед баталсан энэ хууль өдгөө ч Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан дагуулсаар байдаг.
Авлигатай тэмцэх газраас оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг албан тушаалтнуудыг асуудлаа цэгцлэх гурван сарын хугацаа өгсөн. Энэ хугацаа маргаашаар дуусгавар болж буй. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Өдрийн сонин”-ы 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 253 дугаарт ярилцлага өгөхдөө Авлигатай тэмцэх газар хандив авдаг талаар ярьжээ. Энэ асуудлаар тодруулж, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцав.
Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлдэг билээ. Энэ удаа тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар хэвлэлийн бага хуралд оролцож, мэдээлэл хийв. Тэд мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг дор сийрүүлэв.